Ухаалаг утас удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн нүдийг хялар болгодог

51f658143b17f40b4fdc84491c1fac63Өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдний гажиг үүсгэдэг байж болзошгүй байна. Энэ тухай өчигдөр Солонгосын Чоннам Их Сургуулийн эмнэлгийн эмч, эрдэмтэд анхаарууллаа.

Өмнөд Солонгосын Чоннам Их Сургуулийн эмч нар өсвөр насны хүүхдүүдийг 30 минутаас илүү хугацаагаар ухаалаг гар утас ширтэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ойрын хялар өвчний оноштой өсвөр насны хүүхэд олон болсныг ухаалаг гар утас байнга ашиглаж байгаатай холбоотой байж болзошгүй гэж эмч нар дүгнэсэн байна. Эмч нар хялар өвчний оноштой7- 16 насны 12 хүүхдийг судалгаанд оролцуулсан байна.

Ойрын хялар өвчин нь барууныхны дунд ялангуяа 5 аас доош насныханд түгээмэл тохиолддог байна. Харин Өмнөд Солонгост ийм өвчин ховор тохиолддог. Судалгааны баг 12 өвчтөнийг өдөрт 4-8 цагийн турш ухаалаг утас ашигладаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн гар утас болон нүдний хоорондох зай нь 20-30 сантиметр байгааг тогтоожээ. Эмч нар 12 өвчтөний гар утасны хэрэглээг хориглосноос 2 сарын дараа 9 өвчтөний хялар засагдсан байна. Энэхүү бодит үр дүн нь ухаалаг гар утасны хэрэглээ нүдний харааны гажигтай холбоотой болохыг баталж байна. Судалгааны баг өсвөр насны хүүхдүүдийг нэг дор 30 минутаас илүү хугацаагаар гар утсаа ширтэхээс зайлсхийхийг зөвлөж, хэрвээ хүүхдийнх нь нүд хялайх, хараа нь өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.