“АМЬТАДЫН БЭЛГИЙН АМЬДРАЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЖЭЭ

900e3e94c9ba0ed8153e75200a111e58-640x402Оросын Санкт-Петербуг хотноо “Амьтадын бэлгийн амьдралын нууц” нэртэй өвөрмөц үзэсгэлэн нээгдэж байсан. Энэ үзэсгэлэнд эвцэж байгаа 20 гаруй төрлийн ан амьтан, шувуудын чихмэлийг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэнг мэргэжлийн чихмэлчийн Глазков гэгч санаачлан зохион байгуулжээ.

Хачирхалтай нь амьтадын эрхийг хамгаалагч гэгдсэн хэсэг хүн амьтадын бэлгийн амьдралын олон нийтэд харуулах нь амьтадын эрхийг зөрчсөн бүдүүлэг, ёс бус үйлдэл гэж эсэргүүцэн гомдол мэдүүлж, үзэсгэлэнг гаргуулахгүй гэж оролдоод чадаагүй аж. Харин үзэсгэлэнг зохион байгуулагч нь энэхүү эсэргүүцлийн дараагаар өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөөд үзэсгэлэндээ +16 гэсэн насны ангилал тогтоосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих