Шинэ зам, гүүр өнөөдөр нээгдэх нь

Сонгинохайрхан дүүргийн 4, 5-р хорооны иргэд шинэ хатуу хучилттай замаар ая тухтай, аюулгүй зорчих боллоо.

Тус хороодыг заагласан үерийн далан дээгүүрх 2.5 км авто зам, 36 у/м гүүрийн ажил хэрэгжиж дууссан бөгөөд өнөөдөр 11 цагт нээлтийн ажиллагаа явагдах юм.

Уг зам барилгын ажлыг “Өргөн говь” ХХК, “Оч наран” ХХК-ийн түншлэл, гүүрийн шинэчлэлтийг “ЗМЗ” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгөөд байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн энэхүү зам гүүрийн барилгын ажилтай нийслэлийн удирдлагууд танилцана.

Б.Хэрлэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих