Илүү өөртөө итгэлтэй харагдахад туслах 8 биеийн хэл

13072258_1001131356629769_819086955_oИлүү өөртөө итгэлтэй харагдахад туслах 8 биеийн хэл

Өөртөө итгэлтэй байх нь амжилтын үндэс. Өөртөө итгэлтэй хүн нийгмийн ямар ч нөхцөл байдалд амжилттай байдаг. Судалгаагаар өөртөө итгэлтэй харагдах нь бусдад илүү нөлөөлдөг гэдэг нь тогтоогджээ. Хэрэв өөртөө итгэлгүй байгаа бол биеийн хэл асар их нөлөө үзүүлдэг гэнэ. Бусдад нөлөөлж, өөртөө итгэлтэй харагдах 8 арга заль байдаг байна.

 

1. Толгой дохих

 

Биеийн хэлийн шинжээч, “Биеийн хэлийн давуу тал” номын зохиолч Лиллиан Глас “Цаг үргэлж толгой дохих хэрэгтэй. Өөртөө итгэлтэй хүмүүс хэзээ ч газар, хөл, ширээн доогуур хардаггүй. Үргэлж ирүүгээ өргөн толгой дохих нь өөртөө итгэлтэй харагдах гол арга юм.” гэж хэлсэн байдаг.

 

2. Тэгшхэн зогсох

 

Сонирхолгүй, албан бус харагдаж буй үед тэгшхэн зогсох нь өөртөө итгэлтэй, бие даасан харагдана. Мөрөө тэгшлэх нь булчин амраах бас нэг дасгал болох давуу талтай шүү.

 

3. Хөлний хоорондох зай

 

Хэн ч таны хөлийн харахгүй гэж бодож байж магадгүй. Гэхдээ зөв байрлал таныг өөртөө итгэлтэй харагдуулах болно. Хөлний хоорондох зай бага байвал аймхай харагдана. Дүрмийн дагуу мөрний хэмжээний зай авах ёстой. Мөн хөлөө гадагш чиглүүл. Таны хөл зөрсөн, нийлсэн байхаас илүүтэй өөртөө итгэлтэй харагдахад тусална.

 

4. Алгаа дээш харуулах

 

Алгаа дээш харуулж ярих нь өөртөө итгэлтэй харагдах төдийгүй шударга ёсны илэрхийлэл болдог.

 

5. Халаасандаа гараа хийх хэрэггүй. Гар үргэлж ил байх ёстой.

 

Гараа үргэлж сул чөлөөтэй, ил байлгахад анхаараарай. Гараа халаасандаа хийх нь өөртөө итгэх итгэлийг багасгадаг хамгийн муу зуршил юм. Бид сандарсан үедээ гараа нуудаг. Энэ нь тодорхойгүй, тухгүй мэдрэмжийг төрүүлдэг. Гараа зөрүүлэх нь мөн адил сөрөг үр дагавартай.

 

6. Нүдний контакт

 

Нүдний харц нь өөртөө итгэх итгэлийн чухал үзүүлэлт юм. Хэрэв та үнэхээр хичээж байгаа бол тухайн хүний нүд рүү 2 секунд, дараа нь хамар луу 2 секунд, мөн ам руу нь 2 секунд харсны дараагаар тухайн хүний царайг бүхэлд нь 2 секунд хараад үзээрэй.

 

7. Аан, мхмм гэх мэт үгсийг үгийн сангаасаа хасаарай

 

Ярилцаж буй хүнээ итгүүлэхийн тулд дууны өнгө, манер чухал нөлөөтэй. Доошоо харж ярих хэрэггүй. Танд илүү итгэлтэй байдал, чанга дуу хоолой хэрэгтэй болно. Харин “аан”, “мхм” гэх мэт үгсийг огт хэрэглэх хэрэггүй. Тодорхой, шууд ярихыг хичээ.

 

Илүү өөртөө итгэлтэй харагдахыг хүссэн хүмүүсд өгөх хамгийн шилдэг зөвлөгөө бол бусдын үзэл бодолд санаа зовохоос илүүтэй тэдэнд итгүүлэх арга замд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Хүн болгон биеийн хэлээр дамжуулан өөртөө итгэх итгэлийг олж авах боломжтой. Үйлдлээ өөрчилж, өөрийгөө бүтээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих