УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлаар маргаан үүсгэнэ

УИХ-ын гишүүн Д.Дондогийн асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6.9.1 дүгээр зүйл нь Үндсэн хууль болон бусад хуультай харшиж байгаа талаар гаргасан иргэний гомдлыг Үндсэн хуулийн цэц хянаж үзээд маргаан үүсгэх үндэслэлтэй гэж үзжээ.

Цэц шийдвэрээ УИХ-д албан бичгээр хүргүүлсэн байна.

Их хурлын тухай хуулийн 6.9.1 -д “Гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэж заажээ.

УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ баригдахгүй бол гэмт хэрэг хийж болохыг хуульчилсан нь олон нийтийн дунд шүүмжлэл өрнүүлээд байгаа юм.

Ч.Зотол


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.