ХҮН, ЯМААНЫ ЭРЛИЙЗ ТӨРЖЭЭ

3287

Малайзын Фельда хотын ойролцоох нэгэн фермерийнд хүн нүүртэй ишиг төрсөн талаар олон улс даяар шуугиж эхэллээ. Ибрахим Басир гэдэг фермерийн ямаанаас төрсөн ишиг хүний хүүхэд шиг төрхтэй учир орон нутгийнхан “Хүүхэд” гэж нэрлэсэн гэнэ. И.Басир ч хачирхалтай явдлыг олонд түгээхийн тулд төрөөд удалгүй үхсэн ишигний зургийг авч онлайнд цацжээ. Тосгоныхон нь 63 настай И.Басирт мөнгө санал болгож, ишигний хүүрийг авах гэсэн ч тэрбээр татгалзаж, эрдэмтдэд судлуулахаар Мал эмнэлгийн хэрэг эрхлэх газрынханд өгсөн байна.

 

С.Дамдин


URL:

Нэр: bi Огноо: 29 April 2016

zavhan aimagiinhan

Сэтгэгдэл бичих