ОНГОН БАЙГАЛЬТАЙ ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ БАГТСАНГҮЙ

Унаган төрхөө алдаагүй хамгийн онгон тансаг байгальтай орны тэргүүн эгнээнд Монгол орны нэр зүй ёсоор бичигдэх учиртай хэмээн бид итгэсээр ирсэн. Монголчууд ч байгалиараа бахархаж, гаднынхан түүнийг нь хүлээн зөвшөөрдөг байв. Харамсалтай нь Дэлхийн банкнаас гаргасан онгон цэвэр байгальтай орнуудын жагсаалтад манай улс нэлээд хойгуур байр эзэлжээ.  Дэлхийн 163 орныг хамруулсан уг жагсаалтыг гаргахдаа байгаль орчны 25 үзүүлэлтээр дүгнэж, хамгийн цэвэр байгальтай орныг 100 хувь байхаар тооцоолсон юм байна. Харин Монгол Улс энэ шалгуурт ердөө 42.8 оноо буюу хамгийн сүүлд жагссан орнуудын эгнээнд багтжээ. БНХАУ, Индонез, Лаос гэх мэт орон манай улстай зуузай холбосон байх юм.  Харин хамгийн байгаль орчин сайтай, түүндээ анхаарал, хөрөнгө их зарцуулдаг улсуудыг Исланд тэргүүлж Швейцарь, Швед, Коста-Рика удаалжээ.

Р.ЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих