Аварга С.Мөнхбат “Санжаадамбыг гүйцээчихээд ирье” гэж хөмхийгөө зуугаад гарчээ

Өнгөрсөн наадмаар уран барилдаанаараа олныг гайшруулан харцагаас Монгол Улсын аварга цолонд хүрсэн С.Мөнхбат болон Геннесийн номд бүртгүүлэх монгол бөхийн 6002 барилдаанд түрүүлсэн Монгол Улсын заан Санжаадамба нарын хооронд нэлээн халуухан “тэмцэл” өрнөжээ.
Тэд Улсын наадмын 8-ын даваанд тунаж таарсныг хүмүүс мартаагүй биз ээ. Ир бяраар илүүрхсэн энэ хоёр залууг ямар ч амалж чадаагүй тэд хоорондоо таарч барилдсан нь энэ. Угаас Санжаадамба даваа болгон дээр дандаа тунаж үлдээд байсан. Наймын даваа ч эхэлж бөхчүүдийн учрааг зарлахад С.Мөнхбат нутгийн бөхчүүддээ “Би Санжаадамбыг гүйцээчихээд ирье” гэж хөмхийгөө зуугаад гарчээ. Энэ байдлыг нүдээр үзэж чихээр сонссон залуус залуу харцагын /тухайн үедээ/ энэ зан араншинг хараад бүүр гайхацгаан хоцорчээ. Барилдаан ч тийм удаж төдсөнгүй, Мөнхбат давсан билээ. Тэрээр унасан Санжаадамбыг үзэгчдэд татаж босгох гэж байгаа мэт харагдахын зуураа “болсон уу?” хэмээн тавлах маягтай асуухад нь цэргийн хурц арслан ч мөчөөгөө өгөхгүй “зайл чи” гэж маш ууртай хариуг нь барьжээ.
Одоогийн аварга Мөнхбат ийм байдлаар өөрийгөө ирлэдэг юм уу, Содномдоржийг давчихлаа гэж өширхөж байгаа юм уу, юутай ч хөндлөнгөөс харсан хэний ч зэвүүцэл, дургүйцлийг хөдөлгөж орхижээ.
Харин Санжаадамбын хувьд долоогийн даваанд Содномдоржтой мөн тунан барилдаад давсан. Энэ даваа нэлээн хэл амтай, дахисан барилдаан байсан болохоор сэтгэлзүйн дарамттай байсан байж болох талтай.
Геннест бүртгэлтэй болох монгол бөхчүүдийн ёс жудаг, суртахуун нэг иймэрхүү.


URL:

Сэтгэгдэл бичих