МӨНГӨ ТАРААСАН ЗАЛУУС ТАЙЛБАР ХИЙЖЭЭ

70Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын төвийн автобусны буудлууд дээр хар  өнгийн “Жи класс” маркийн авто машинтай иргэдэд бэлэн мөнгө тарааж буй бичлэг олон нийтийн сүлжээнд  тавигдсан. Энэ үйл явдлыг сонгуультай холбон тайлбарлаж, мөнгө тарааж, санал худалддаг үйл ажиллагаа эхэллээ хэмээн таамаглаад байсан юм.  Тэгвэл бэлэн мөнгө тараасан гэх залуус тайлбар хийжээ. Тэд “Энэ нь сонгуультай ямар ч холбоогүй  бөгөөд эцэг эхийнхээ буяны ажилд зориулж иргэдэд мөнгө тараасан” хэмээн мэдэгджээ.  Хэдий хэр хэмжээний мөнгө тараасан болоод  нэр нууцлахыг хүссэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих