Хорих 421 дүгээр ангийн хүмүүжигч амиа хорлов

ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангид хүмүүжигч Н өнгөрсөн ням гаригт амиа хорложээ.

Түүнийг өрөөнийхөө халаагуурын трубанаас боомилсон байхыг тус ангийнхан олсон байна. ШШГЕГ-ын эх сурвалжуудаас чухам юунаас болж хүмүүжигч амиа хорлосон болохыг тодруулахад “Уг асуудлыг манайх болон Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Бидэнд олдсон мэдээллээр уг ялтан сахилгын зөрчил гаргаж, Сахилгын шийтгэлтэй хоригдогчдын байранд орсон байжээ. Тэрбээр тус байрандаа амиа бүрэлгэсэн байсан аж.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих