Захиалгат хууль буюу Хууль тогтоогчид хуулийн салбар руу хутга барин дайрч эхлэхүй

1462318024572933c8583a1“Захиалгат хууль” буюу эрх мэдлийг Засгийн газарт хүргэж өгөх тактик  амжилттай хэрэгжиж, эхний хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэг рүү шилжлээ. Тэндээс бушуу түргэн ёсчлогдсон болоод хэрэгжиж эхлэх нь ч гарцаагүй. Үүнд тэрхүү хуулиуд ямар процедураар батлагдаад байгаа нь бас анхаарал татаж байна. Тухайлбал, 2016 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ 10 гаруйхан гишүүн хэлэлцэж баталчихаад санал хураалтад 40 гишүүн оролцсон мэтээр мэдээ, бичлэг тараасан  байгаа юм. Энэ бол амьд гэрчтэй, учир нь УИХ-ын гишүүн А.Тлейххан энэ “Бид хууль баталж байж яагаад хуулиа мөрдөхгүй байна вэ? Энэ зааланд 15 хүн байна. 15 хүн хууль баталж болдог хуультай юм уу? Хурал даргалагч аа, та өөрөө хууль сахиулаач. Гишүүдээ цуглуулаач. Хуулиа биелүүлээч. Ингэж хэлбэрдэхээ болих хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхээр уг хурлыг  гэж хэлж болохоор байгаа биз. Үүний цаана төрийн тусгай албадын хэрэгжүүлдэг маш нууц үйл ажиллагаанд хяналтаа тогтоохоор тусгасан байна. Ямар ч улс оронд тусгай албадын үйл ажиллагаа тогтвортой, улс төрийн оролцоо, нөлөөлөлгүй, хараат бус байдлаар явагддаг байтал манай ардчилсан парламент  тусгай ажилллагааг хяналтдаа байлгах сонирхолтой байгаа биз. Тодруулбал, “…шаардлагатай гэж үзвэл өөрийн бүтэц дэх гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихаар энэ хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Өмнө нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулаад байгаа”-г мэдчихээд айхавтар сандарч зарласан удаатай.  Яагаад болохгүй гэж? Тусгай алба мөн бол ингэж ажиллах ёстой. Харин энэ ажиллагааг салбарын сайд мэдэх ёсгүй л байхгүй юу. Тэгэхээр УИХ, Засгийн газар энэ “хараат бус” байдал гэгчээс ихээхэн айж байгаа бололтой.

Түүнчлэн Үндсэн хуульд “прокурорын байгууллага нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх эрхтэй” гэж заасан  байтал Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг УИХ, Засгийн газар эдэлж, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын нууц үйл ажиллагааг ил болгон дархлааг нь сулруулах сонирхолтой байгаа нь тодорхой болж байна.

Энэ талаар сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн гишүүд ганц нэгээрээ дуугарснаас биш айхавтар хүчтэй эсэргүүцээгүй нь эл өөрчлөлт таалагдсаных уу, ижил “зовлон” нь нэгтгэсэнийх үү гэдгийг таашгүй.

Мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиуд энэ чигээрээ батлагдсанаар Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй төрийн тусгай албадын үйл ажиллагаанд улстөрчид хяналтаа тогтоосноор нууц, далд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй болж, үндэсний аюулгүй байдалд онц ноцтой байдал үүсч магадгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц ч анхнаас нь энэ асуудалд анхаарал хандуулах учиртай. Одоогийн байдлаар тэдний анхаарал, хяналт нэлээд сулавтар, хөшүүн хойрго байж мэдэх төсөөлөл ажиглагдаж байна. Харин өчигдрөөс эхлэн ТЕГ, ЦЕГ, АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Монгол Улсын тусгай албаны эрх ашигт халдсан, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг нэг хүний гарт төвлөрүүлэхийг санаархсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай хуулийг эгүүлэн татах саналаа илэрхийлсэн талаар мэдээлэл цацагдаж эхэллээ.

Хэрэв энэ үнэн бол Хууль зүйн сайд болон Ерөнхий сайд нь гэмт хэргийн мөрдөн байцаалтыг хянадаг байх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын чадамжийг сулруулах агуулга бүхий ардчиллыг боомилсон хуулийг ардчилсан Засгийн газрын сайд аргамжиж өгч мэдэх юм. Харин уг мэдээлэл ташаа бол хуулийн салбар, шударга ёсны төлөө, эрх баригчдыг эрхээ хэтрүүлэхэд нь цаламдаж тогтоодог Ардчилсан Ерөнхийлөгчдөө л найдах үлдлээ.

Ямартай ч арав гаруйхан гишүүний баталсан хуулиар тусгай ажиллагааныхан Хууль зүйн сайдаар, Ерөнхий сайдаар ажлаа заалгадаг байх хууль баталдаг Ардчилсан парламенттай байснаас Коммунист орон гэдгээ зарлачихсан нь бараг шулуухан болн гэдгийг дашрамд сануулъя.

Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих