Охиноо орцонд хаясан эхэд 5 жилийн хорих ял оноолоо

3473

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд орших 10 дугаар байрны орцонд нэг ой найман сартай охиныг ээж нь хаяж явсан хэрэг гарсан. Идэр есийн хүйтэнд орцонд рхаягдсан охины гар хөл хайрагдсанаас гадна уушгиндаа хатгаа туссан учраас  охин амь насаа алдсан билээ.

Охин үрээ орцонд  орхисон  эх Б.Долгорсүрэн, түүний эгч Б.Чанцалдулам нарт холбогдох хэргийг өнгөрсөн даваа гаригт /2016.05.02/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд  Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон таван жилийн ял оноожээ. Шүүгдэгч Б.Чанцалдуламыг  гэмт хэрэгт хамтран оролцсоны улмаас хүүхдийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож,  гурван  жилийн ял оноосон байна.

Ийнхүү эгч дүүст 3-5 жилийн ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  хамтдаа эдлэхээр ял оноожээ.

Эх сурвалж: News.mn


URL:

Сэтгэгдэл бичих