ХОЙД СОЛОНГОСЫН ШОРОНГУУД ХОРИГДЛООР ДҮҮРЧЭЭ

3483

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын ээлжит их хурал энэ сарын 6-нд эхлэх гэж байгаа билээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд Хойд Солонгосын шоронгууд хүнээ багтааж дийлэхгүй байгаа гэсэн мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллагууд олж авчээ.

 

Тэр дундаа улс төрийн хоригдлуудын тоо онцгой нэмэгдэж байгаа юм байна. “Amnesty International” байгууллагаас гаргасан илтгэлд хоригдлууд, тэр дундаа улс төрийн хэргээр сууж байгаа хүмүүсийн дунд өлсгөлөн нүүрлэж, амиа алдах явдпал хэрээс хэтэрсэн талаар дурдсан байна. Улс төрийн хэрэгт иргэдийг бөөнөөр нь татаж суулгаснаас энэ явдал үүдсэн гэдгийг ч бичжээ.

 

Хойд Солонгосын Жонжу, Ёнчён хотод энэ оны хоёрдугаар сард тохиосон “Дурлалт хосуудын баярын өдөр” 200 гаруй  хүн жагсч, хоол хүнс, цахилгаан дулаанаар хангахыг шаардсан юм байна. “Тэд “Будаа өг, цахилгаан өг. Бид цаашид ингэж амьдарч чадахгүй” гэсэн лоозон барин жагссан. Харин Ким Чен Ирийн төрсөн өдөр өнгөрсний дараа буюу 18-нд нь Синуижу хотын талбайд олон зуун хүн цугласныг Хойд Солонгосын Аюулгүйн албаныхан хүчээр тараажээ.

 

Харин Жонгжин хотод цөөн тооны эсэргүүцэгчид цуглаж, тус хотын аюулгүй албаны төлөөлөгчийг чулуугаар цохиж алсан хэрэг гарсан байна. Эдгээр хэргийн дараа эрх баригчид үймээнд оролцсон иргэдийг толгой дараалан олон жилээр ялласнаас болж шоронгууд дүүрч байгаа ажээ.

 

Ёнон шоронд иймэрхүү байдал гзар авснаас болж, хоригдууд ихээр оргож байгаа ч амжилттай болсон тохиолдол нэг ч гараагүй ажээ. Баригдсан хоригдлудыг 2-3 сар эрүүдэн тамалж байгаад цаазаар авдаг гэж Ёноны шоронд хоригдож байсан Ким гэгч эр ярьсан байна.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хатуу хяналтад байдаг тус улсад гадаад ертөнцийн талаарх мэдээлэл олж авна гэдэг боломжгүй зүйл юм. Харин удирдагчийнхаа төрсөн өдрийг тохиолдуулаад гэдэс гарч авдаг сайхан уламжлал нь тасалдсанд л иргэд хамгийн ихээр уурссан гэдэг.

 

Гэсэн ч эрх баригчид хоол хүнс өгч цахилганаар хангахын оронд шоронд суулгах нь илүү амар гэж үзсэн бололтой. Дээрх баримтыг дэлгэсэн “Amnesty International” байгууллага хоригдлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахыг БНАСАУ-ын эрх баригчдаас шаарджээ.


URL:

Сэтгэгдэл бичих