Өнөөдөр болох үйл явдлууд

өнөөдөр

09.00 цагт: Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран “Монгол Улс дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа” онол практикийн бага хурлыг Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулна. Утас: 99007969, 99249813, 262073


09.00 цагт: Цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа нийслэл даяар эхэлнэ.


09.30 цагт: Улаанбаатар-Хөшигийн хөндийн ОУНБ чиглэлийн хурдны авто замын нээлтийн ажиллагаа Бөхөгийн даваанд болно. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт, УБ хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын зарим гишүүн, Сангийн яам, Гадаад хэргийн яамны төлөөлөгчид, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен тэргүүтэй тус улсын төлөөлөгчид, Нийслэлийн авто замын газар, Төв аймгийн ЗДТГ-ын удирдлагууд оролцоно. Тухайн чиглэлд 07:30 цагаас ЗТЯ-ны авто зогсоолоос төлөөлөгчдийн автобус хөдөлнө. Утас: 62263180, 99996308


10.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах тухай, Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас. 88781218, 325044


10.30 цагт: Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудыг бодит хэрэг маргаан дээр ажиллуулж шүүхэд нэрэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийлгэх зэргээр ур чадварыг нь нэмэгдүүлдэг “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний нээлт УЕПГ-ын Сургалт судалгааны төвд болно. Утас:98066116


11.00 цагт: УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бүх гишүүдийн оролцоогүйгээр хууль бусаар хурал зохион байгуулж өөрийгөө Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон хэмээн мэдээлэл түгээж байгааг эсэргүүцэж Монголын Тэшүүрийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа “Монгол Ньюс” Мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ.


11.00 цагт: “Татвар төлөгч танд баярлалаа” Татвар төлөгчдийн өдрүүдэд зориулсан хэвлэлийн бага хурал Гааль, татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хурлын үеэр 2015 оны Монгол Улсын шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг зарлана. Утас: 311143, 88112414


11.00 цагт: Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай хийх уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот өрөөнд болно. Утас: 310619, 99070953, 99993287


11.00 цагт: Хөдөлмөрийн яам, МҮЭХ, НМХГ, Нийслэл дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газар хэлтсүүд, “Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан” ТББ-уудын хамтран зохион байгуулах “Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болно. Утас: 91887887


11.00 цагт: БСШУЯ-ны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдийн “Цагаан толгой”-н үсэглэлийн баяр тус сургууль дээр болно. Утас: 99107440


14.00 цагт: Монголын Үндэсний Олимпын хорооны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МҮОХ-ны байранд болно. Утас: 98113858


19.00 цагт: 2015 онд болсон Венецийн олон улсын 56 дугаар дүрслэх урлагийн биеннальд анх удаа Монгол улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлч Т.Энхболдийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт “976″ Арт Галерейд болно.


URL:

Сэтгэгдэл бичих