С.Шаарийбуу шаардлага хүргүүлжээ

Манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэг шийдэгдэлгүй зургаан жилийг үдэж байна.

Тиймээс Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу Ерөнхийлөгч, УИХ, Хүний эрхийн комисс, Гадаад харилцаа болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан шаардлага хүргүүлжээ.

Тэрээр “Монголын иргэн бусдын гарт амиа алдаад зургаан жил өнгөрлөө. Энэ хугацаанд манай улсаас ямар арга хэмжээ авав. Монголын төр иргэнийхээ төлөө явахад юу саад болоод байна” гэсэн асуулт тавьж, хийх ажлыг нь жагсааж өгчээ. Өөрөөр хэлбэл, шаардлага хүргүүлсэн хүмүүст хариуцсан салбараас нь хамаарч хийж болох ажлыг нь зааж өгсөн байна.

Энэ талаар С.Шаарийбуу “Аргаа барчихаад л байна. Монголын төр миний охиныг зэрлэгээр хөнөөсөн балмад этгээдэд хариуцлага тооцуулахын төлөө юу хийсэн юм бэ. Би лав мэдэхгүй. Гэтэл нэг жил сүр дуулиантай хоригдсон Б.Хурцыг Ерөнхийлөгч нь аваад ирлээ. Би Б.Хурцтай барьцсан юм биш шүү. Адилхан Монголын иргэн байхад ингэж ялгаварлаж болохгүй” гэлээ.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих