МАН-ын сонгуулийн штабыг С.Баяр удирдана

3542

2016 оны УИХ-ын сонгуулийг удирдан явуулах ерөнхий менежерүүдээ улс төрийн намууд томилоод байна.

МАН-ын сонгуулийн штабыг экс Ерөнхий сайд С.Баяр удирдан явуулахаар болжээ. Тэрбээр намдаа төдийгүй Монголдоо  лидер улстөрчийн нэг.

 

Өмнө ч МАН-ын сонгуулийн штабыг ахалж, ялалтад хүргэж байсан туршлага түүнд бий.  МАН түүнийг энэ удаагийн сонгуульд ерөнхий менежерээр ажиллуулахаар болсныг олон нийт таашаан хүлээн авч байна.

Цаашлаад ирэх сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулах сонгуулийн тактик С.Баярт байгаа гэж найдах хэсэг ч байна.

Харин АН-ын сонгуулийн штабыг МҮАН-ын дарга М.Энхсайхан удирдах сурагтай.

Хэрвээ энэ хоёр эрхэм МАН, АН-ын сонгуулийг удирдвал өрсөлдөөн ширүүн, сонгууль сонирхолтой явагдах нь гэж ажиглагчид үзэж байна

Н.Нягт


URL:

Tags:

Нэр: ззочин Огноо: 10 May 2016

Архичин хулгайч Баяр ард түмнээс хулгайлсан мөнгөө өгөөд шорондоо суувал таарна. Эдсэн уусан хулгайлсанаа булхын тулд дахин МАНАН татуулж монголын шудрага монголоо гэсэн сэтгэлтэй монгол улс төрчдийг гүтгэн гүжирдэх Элбэгдорждох аргыг Элбэгдоржоосоо авч үргэлжлүүлэхээр шийдэв болтой. МАНАН-гийн хулгайчид улс төрөөс арчигдах ёстой. МАНАН-н хулгайчид нэг түрүүвч хоёр нэртэй ч нэг л нам шүү дээ. Ямар юмных нь өрсөлдөөн байхав хуйвалдаан л болно.

Сэтгэгдэл бичих