Зөнч Ванга 2016 оныг юу гэж зөгнөв

vanga_2016_bigДэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг зөнчдийн нэг бол яах аргагүй Ванга билээ. Булгарын алдарт зөнч Ванга амьдралынхаа туршид олон итгэмээргүй зөгнөлүүдийг хэлсэн бөгөөд эдгээрээс жилээс жилд зөгнөлүүд нь биелсээр байна. Алдарт зөнч 2016 оны талаар хэд хэдэн зөгнөл хэлсэн бөгөөд зарим нь биелэх магдлал өндөр байгаа юм.

- Дэлхийн 3р дайны эхлэл тавигдана

” Ойрхи Дорнодын байдал хурцдаж эхлэх бөгөөд Исламын шашинтай улсууд цөмийн зэвсэг хэрэглэж дэлхийн 3р дайныг өдөөнө. Хэрэв дэлхийн 3р дайн эхлэх юм бол Орос , Хятадын хүчин голлох үүрэг гүйцэтгэнэ. ”

Сүүлийн үед ойрхи дорнод болон Сири, Турк, Ирак, Афганистан зэрэг улсуудын байдал хүнд байгаа.

- Европын холбоо задрана

Европын холбоо Исламын шашинтай зарим нэг улсуудыг Европын холбоонд элсүүлэх шийдвэр гаргаж байгаатай холбогдуулан холбооны зарим нэг улсууд Европын холбооноос гарах хүсэлт тавиад байгаа.

- АНУ-ын хүч сулрах ба гамшиг болно

” Европын холбоо задарсаны дараа Америкийн хүч суларч эхлэх ба Америкт мөн томоохон далайн хар салхи болно. ” хэмээн зөгнөсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих