Сити хөлбөмбөгийг утгагүй болгож байна

Сир Алекс Фергусон Манчестер Ситигийн энэ улирлыг гайхалтай эхэлж байгаад огт гайхахгүй байгаагаа хэлжээ. Түүний бодлоор Манчестер Сити хөлбөмбөгийг “утгагүй” болгож байгаа гэнэ.

Манчестер хотын хоёр баг одоогоор Английн Премьер Лигийг тус бүр 19 оноогоор тэргүүлж байгаа бөгөөд Манчестерийн дерби энэ сарын 23-нд Олд-Траффорд цэнгэлдэхэд болох юм.

Ферги хэлэхдээ, “Тэд бол сайн баг. Тэдэнд Агуеро бий. Түүн шиг гайхалтай тоглогч Премьер лигт байгаа нь мөн гайхалтай хэрэг. Түүнээс гадна Дэвид Силва хэмээх сайн тоглогч Ситид бий. Тэднээс гадна шилдэг гэсэн тодотголтой олон тоглогч тэдний эгнээнд бий. Ямартай ч одоогийн байдлаар бид тэднийг гэртээ хүлээж авахдаа бэлдэх хэрэгтэй байна” хэмээжээ.

“Анх, Ливерпүүл бидний гол өрсөлдөгч байлаа. Жинхэнэ дерби Ливерпүүл болон МанЮ-гийн хооронд болдог байлаа. Харин Сити нэг тэрбум паундыг тоглогчид цуглуулахад зарцуулсны дараа байдал шал өөр болсон.”

“Хөшүүрэг сайтай Сити одоогийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг л гэсэн тоглогчдын санхүүгийн хүчээр багтаа авчирч чадсан. Магадгүй тэд илүү юу бид илүү юу гэдгийг ирэх 23-нд харах байх.”

“Тэднийг ямар баг байж байгаад одоо ямар баг болсныг бүгд мэднэ шүү дээ. Тэд хөлбөмбөгийг утгагүй болгож байна. Гэхдээ бид тэдэнтэй өрсөлдөнө гэдгээ харуулах болно.” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн байна.

Манчестер хотын дерби хараахан болох болоогүй байгаа юм. МанЮ-гийн дараагийн тойргийн учраа бол тэдний мөнхийн өрсөлдөгч Ливерпүүл бөгөөд Улаан Чөтгөрүүд Улаануудын талбайд зочилж тоглох юм.

н.Мөнх-Эрдэнэ “CSPORTS TEAM”


URL:

Сэтгэгдэл бичих