Хөсөр хаягдсан хүний эрхийг хангах хөтөлбөр

527-1462839877997a0096eb14645ce1e0ac817b30a6babigҮндсэн хуулийн цэц сонгууль угтан улстөрчид, нам хүчний захиалга гүйцэлдүүлэгч шиг авирлах болов. Үндсэн хуулиар олгогдсон иргэд, нийтийн эрх, эрх чөлөө ч уланд гишгэгдэж эхлэв, эхнээсээ улстөржсөн шийдвэрүүд уур бараад зогсохгүй тэмцэл, хөдөлгөөн ч өрнүүлж мэдэх нь.
Ганцхан жишээл гэхэд, Сонгуулийн хуульд оруулсан пропорциональ тогтолцооны хувь Үндсэн хууль зөрчсөн гэж дөрөвдүгээр сарын 22-нд гаргасан Цэцийн дүгнэлт захиалгат шийдвэр гэдгийг улстөрчид ч, улс төрийн намууд ч, эмэгтэйчүүд ч тал талаас хэлж, мэдэгдэл хийгээд зогсохгүй тэмцэл, хөдөлгөөн өрнүүлэхээ илэрхийлээд буй. Үүнийг улстөрчдийн л асуудал, дээгүүрээ учраа олох биз гэх мэтээр мэдээлэл дутмаг нэг нь ойлгож магадгүй. Тэгж асуудалд хандаж болохгүй олон зүйл үүний цаана байна. Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн конвенци хүний сонгох, сонгогдох эрх, улс төрийн эрх, ардчиллын үндсэн зарчмууд, сонгууль шударга байх, тэгш байх, бүгдэд тэгш боломж болгох, мэдээллээр хангагдсан байх зэрэг олон зохицуулалт зөрчигдөхөд хүрч байна.
Манай улс 2003 онд Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн 2.2.1.2 дугаар зүйлд “Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд, эрх барьж байгаа аль нэг нам, олонхийг бүрдүүлж буй хэсэг хоорондоо тохиролцсон нөхцөлд, эсвэл хэн нэгнийг оруулахгүйн тулд зохион байгуулалттайгаар сонгууль болохын өмнө хуулиа өөрчилдөггүй байхыг ийнхүү хуульчлан баталгаажуулжээ.
Энэ нь чөлөөт сонгууль, ардчилсан сонгуулийн амин сүнс байх учиртай. Гэтэл сонгуульболохоос өмнө хуулиа өөрчилж, ийм эвсэл орж болохгүй гэх юм уу, тийм намууд орж болохгүй ч гэдэг юм уу, эсвэл 76 тойрог, аймаг, нийслэлийн бүх тойрогт дэвшүүлсэн нам л оролцох эрхтэй гээд явах гэж буй урьдчилсан нөхцөл үүссэнийг МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нэгэн ярилцлагадаа шүүмжилж байсан.
Өнөөдөр СЕХ -ны босгоор ИЗНН, ХҮН зэрэг намыг давуулсангүй “өвдөг шороодуулаад” байна. Цаашилбал, хуулиа өөрчлөөд 76 жижиг тойрог байх уу, улсын хэмжээнд нэг тойрог байх уу гэдэг шийдгүй, магадгүй цаашилбал, тэрийг энийг нэр дэвшүүлэхгүй, тийм намын даргыг сонгуульд оруулахгүй гэхчлэн “босго” нь улам л өндөрсөх төлөвтэй.
Өмнөх сонгуулиар буюу 2012 онд байдал ямар байв гэвэл, Сонгуулийн хууль дахь пропорциональ, мажоритар тогтолцооны хувь хэмжээг заасан 48:28 гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудлыг бас л ярьж байсан. Нэг мөр эцэслэсэн гээд УИХ ч, Цэц ч аль аль шатандаа шийдвэрээ гаргасан.
Тэр нь мажоритар, пропорциональ холимог тогтолцоог сонгосон явдал. Гэтэл өнөөдөр буруу байсан, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Ёс суртахуун, хариуцлага, хууль ёс, хүний эрх гэдгийг мартсан Цэц “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд еэвэнгийн хоёр тал гаргаж үзүүлдэг Боролдой, Долдой нар шиг л авирлаж байна. Олон улсын өмнө манай улс ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн гэх байр сууриасаа ухарч, 2003 онд баталсан Монгол Улсадхүний эрхийгхангах үндэсний хөтөлбөрөө хөсөр хаялаа.
Ч.Зотол 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих