С.Баярын АНУ-д амьдардаг охидын оффшор данс илэрлээ

3593

Нууц эх сурвалжийн илчилсэн оффшор дансны нууц мэдээлэл дотор Нандин, Бадамханд зэрэг монгол нэртэй хүмүүсийн мэдээлэл багтсан нь С.Баярын АНУ-д амьдардаг охидын нэртэй давхцаж байна. Мөн Б.Нандин гэх хүний хоёр ч дансанд Энрико Дел Каса гэх испани нэртэй хүн хамтрагчаар бүртгүүлжээ. Мэдээллээс үзэхэд тэд Линнок Холдинг корпорациас хувь эзэмшдэг аж.

Харин Б.Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай Гоулд Уеллен Инк. компанийн нэр дээр дөрвөн ч данстай байна.

Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь долоон байшин гэх баримтыг өнгөрсөн хугацаанд ил болгосон. Түүний зүгээс Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д бүртгэлтэй долоон тансаг хувийн хаусийн талаарх дэлгэрэнгүй баримт, судалгаатай 120 хуудас мэдээлэлтэй хамт цахим сүлжээнд цацсан юм. Уг баримт дотор С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, шинэ найз бүсгүй Э.Сувд нарын нэр дээр бүртгэлтэй хаусуудын талаарх мэдээлэл багтаж байсан юм. Эдгээр байшингуудын үнэ нийлээд 24 тэрбум төгрөг бөгөөд бүгд гурван давхар, олон унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн байшингууд. Харин С.Баярын тухайд дээрх мэдээллийг үндэслэлгүй гүтгэлэг хэмээн тухайн үед няцааж байлаа.

С.Дамдин


URL:

Нэр: ззочин Огноо: 10 May 2016

Оюу толгойг хулгайлан зарж олсон мөнгөө охидынхоо нэр дээр оффшор данс нээлгэн хийсэн нь ил л байна. Харьд амьдраад монголчууд шударгаар бизнес эрхлээд өчнөөн сая долларын хөрөнгөтэй болсон тухай үлгэр сонсож байсан уу ард түмэн минь. Түмэн живаа хүн бужигнасан хариас түмэн төгрөг олно гэдэг чинь зүүд л байхгүй юу гагцхүү хулгай луйвар хийж л ийм их мөнгийг олж чадна. МАНАН-гийн удирдагч хулгайч С.Баяр монголын баялгыг харийнханд хямадхан өгч монгол улсыг асар их өрөнд оруулан байж хулгайлж луйвардаж авсан мөнгө гэдэг нь тэнэг хүн ч хараад ойлгохоор байна. Элбэгдорж их л шудрага ёс ярьдаг даа одоо найз Баярыгаа хувийнхаа АТГ-р шалгуулах үгүйг нь харцгаая зүгээр хүмүүсийг гүтгэн гүжирдэж шалгахдаа гарамгай юмсан.

Нэр: Anonymous Огноо: 10 May 2016

Bayr Bol mash no toi hulgaich daa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.