Оффшор данстай нууцлаг ноёнтон Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ?

3607

Оффшор данс нь ил болоод буй Б.Дэлгэрсайханы хувьд бизнесийн салбарт нөлөө бүхий хөрөнгө хүчтэй нэгэн.

Тэрбээр “Дорнын говь” ХХК-ийн захирал бөгөөд Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

Түүнийг улс төрийнхөн  болоод бизнесийн хүрээнийхэн анддаггүй гэсэн. Учир нь хөрөнгө чинээгээрээ Монголын толгой баячуудтай энэ зэрэгцдэг нууцлаг эрхмүүдийн нэг. Тиймдээ ч түүнийг учир мэдэх хүмүүс  мөнгө АТМ гэх юм билээ.

Махны наймаагаар бизнесээ эхлүүлж, улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвш­лийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөн­гөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж ирэн

Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжиж байсан энэ эрхэм саяхан Оффшор данстай болох нь дэлгэгдээд байгаа.  Хөрөнгө мөнгөтэй энэ эрхэм төдийлөн олны өмнө ил гараад байдаггүй.
Гэхдээ түүний талаарх саар мэдээллүүд хэвлэлүүдээр багагүй гардаг.
Монголын баялагийг хэдхэн жилийн дотор цөлмөж байна, татвараас зайлсхийдаг гэх мэт бараан мэдүүллүүд нь хөвөрдөг Б.Дэлгэрсайхан гэж чухам хэн бэ?
3606
Эхнэр хүүхдээ орхиж, өөрөөсөө 20 насаар дүү “Усны гүнж” Укатай дэр нэгтгэж байв
1. Б.Дэлгэрсайхан “Forbes Mongolia”-д 20 саяар бизнес ярьж, зургаа хэвлүүлэн, сэтгүүлээ тарааж, сонгуулийнхаа далд сурталчилгааг ил хийгээд амжсан гэдэг.
2. Хувийн амьдралын хувьд тэр тун тогтворгүй нэгэн гэдгийг амны зугаа болгон ярих нь элбэг. Олон нийт түүнийг “Aqua fitness”-ийн Укагийн нөхөр гэдгээр нь мэднэ. Эхнэр хүүхдээ орхиж, өөрөөсөө 20 насаар дүү “Усны гүнж” Укатай дэр нэгтгэсэн нь олны хараанаас мултраагүй ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй гэдэг.
3.1987 – 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 – 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан.
УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Дорноговь аймгаасаа нэр дэвших сураг бий
4.Түүний 1993 онд байгуулсан “Болдтөмөр Ерөө гол” компани Монголын газрын баялаг төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг, энэ үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, эзэн нь улам хөлжсөөр байгаа.
5. Б.Дэлгэрсайхан ийн хөлжихийн хэрээр  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий орд газар хоосорч байгааг мэдэхгүй хүн үгүй. Хоёрхон жилийн дотор гэхэд л 3.5 сая тонныг урд хөрш рүү урсгасан гэхээр ямар хурдтай зөөж байгаа нь илэрхий.
6. Түүний ард МАХН-ын дарга Н.Энхбаяр байдаг гэсэн мэдээлэл ч нэг хэсэг явсан. Овоо босгоогүй бол шаазгай юун суух вэ гэдэгчлэн Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Б.Дэлгэрсайханы бизнес асуудалгүй урагшилсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярих нь бий.
Гэхдээ тэр энэ удаагийн УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Дорноговь аймгаасаа МАН-аас нэрээ сойх тухай мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа юм.
Аавынд очих дөхсөн ч удалгүй нам дарагдсан
8.Тэр Монголын баялгийг Хятад руу зөөх бизнесээ амжилттай явуулж чадаж байгаа ч хуулийн дагуу хийгээгүй.
9.Түүний удирддаг компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг мандаж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Б.Дэлгэрсайхан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж ч байлаа.
10. үүнийг прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч Б.Дэлгэрсайханы хэрэг тэгсхийгээд замхарсан.
Мөнгөөр харамгүй бороо оруулж, бэл бэнчинтэй загнадаг
11. Сонгуулийн сургаар нутгийн иргэддээ “iphone” утас тараасан гэдэг.
12. Мөн сар шинийн баярын өдрүүдэд ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэсэн талаар дуулиан шуугиан өнөөдөр хүртэл дуусаагүй байна.
13. Сайншанд хотод нэг цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Замын-Үүд суманд нэг цэцэрлэг бариулсан гэдэг.
Оффшор дансны тухайд
14. Тэрээр 2005 оны 9 сард оффшор данс нээлгэсэн байна. Үүнээс гадна ”Eiffel View Universal Holdings” гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ.
15.Тэрээр 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байна.

Bolod.mn    У.Сайхан


URL:

Нэр: Elbeg-Uul. Огноо: 10 May 2016

Undsen huulind ,,gazar tuunii doorh bayalag ard tumnii omch,,,gej zaasan baihad ene hulgaich uy be? Putin Hodorkovskiig yasan bilee. Ene nohor tatvaraa buren toldog um uu? Tor muu menejer geed hamag bayalgaa dotood gdaadiin hulgaich nart ogood ddusaj baina daa!!! Toriig sain menejer bolgoh uhaan heregtei !!!!!! Yalanguya BENZIN ii asuudliig !!!! Tor ooriinhoo mongoor ,,ooroo geree hiigeed oruulj ireh heregtei shyy dee !! Tegvel benzinii une 1000 tog hetrehgui shuu dee !!! Tataasa ard tumniihee toloo uls gargaj bolno shuu dee!!! Niitiin teeveriig mon adil uls medeldee avah heregtei !! Oroi 9 tsagaas hoish autobus yavahgui baina !!!! Mongol uls suirch baina !!!! Putin ..Nazarbaev…Ci jinpin nar shig togs udirdagch uguilegdej baina …Tuuhiin shuultuureer oroh tsag irdeg um daa !!! Bid olon bish shuu dee !!!!

Нэр: Dorligjav and Sosorbaram Огноо: 10 May 2016

MCS iin Odjargal offshorgui baihad ene hulgaich yasan tom hulgaich be? CHINA giin mongo ugaagaad baigaa um bish uu? ATG ees shalgachihn zuitei !!! NO gui bol terl biz…… Ern tom bayachuudiin horogiin EH UUSVER iign neg shalgachih heregtei baina.

Нэр: ЯАЛТЫН БАЯР Огноо: 10 May 2016

МУУ ШҮҮ

Нэр: Boldoo Огноо: 10 May 2016

Естой бутэхгуй хулгайч ДАА

Нэр: Anonymous Огноо: 11 May 2016

Manai baigaliin baylgaar gantsaaraa hereglen bayjij baigaa nuhur yumuudaa Tur baihgyi ovjin etgeegyyd end tendgyi gazar doorhi baylagiig zuusun shigee offshore bankindaa mungu nuusan shigee Ygyi mun dogioo?

Нэр: Bold Огноо: 11 May 2016

Erdoo duulj baigaagvi chimeegvi hulgaich baih nee. ATG alaad og!!!

Нэр: Anonymous Огноо: 13 May 2016

Delgersaihaniig xarluulax gej yaaj ch oroldood ta nar baraxgui ee

Нэр: Anonymous Огноо: 13 May 2016

Дорноговийн засаг Пантийн Ганxуягийн сонгуулийн xар пиар xийгдэж байна даа энд.
8 жил аймагт эзэн сууxдаа юу ч xийлгүй xамаг байдаг газрыг нь гадна дотныxонд зарчиxаад одоо тэгээд өөрөөс нь илүү юм xийгээд байгаа xүнийг ингэx байсан юмуу тээ

Нэр: Deegii Огноо: 13 May 2016

Deegiigee demjine uneheer zow bodoltoi nutag setgeltei zaluu

Нэр: Xатнаа Огноо: 13 May 2016

Манай аймагт Дээгий байгаа нь иx аз шүү. Иx юм xийx xүн дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.