Засгийн газрын хуралдаанаар хоёр ч нууц асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаантай. Нийт 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл, ”Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн тухай, Зарим хүмүүст төрийн захиргааны албаны зэрэг дэв олгох тухай хэлэлцэх аж.

Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг сонсон юм байна. Мөн Г.Занданшатар сайд хоёр ч нууц асуудал хэлэлцэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих