Одоо ч эрх чөлөөтэй байгаа Ё.Отгонбаярын ийм нэг “нууц”

olloo_mn_1438854999_otУИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эзгүйд гэргийг нь сүр дуулиантай баривчилж асан цаг хугацаа саяхан. Нийт дөрвөн банкны 20 гаруй дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн гэдэг үндэслэлтэй байв. Гэтэл хэдхэн сарын өмнө манай улсын хуулийн байгууллагаас “БСШУ-ы яамны үйл ажиллагаатай холбогдуулаад иргэдийн гаргасан хэргийг шалгаж үзсэн. Гэхдээ хохирогч байгаагүй учраас 2013 оны зургадугаар сард үүсгэсэн асуудлыг хэрэгсэхгүй болсон. Мөн түүний гэргийг шалгаж байгаад мөн ондоо гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон” гэж мэдэгдсэн.

Угтаа энэ хэргийг залилан гэж үзвэл заавал хэн нэгэн иргэн залилуулсан байх шаардлагатай. Тэр нь гомдол гаргасан тохиолдолд хуулийн байгууллага шалгах үүрэгтэй. Гэтэл энэ хэрэгт хохирогч олдоогүй. Тодруулбал хуулийн байгууллагынхан жил гаруй хугацаанд хохирогч хайгаад олоогүй гэсэн үг. Гэвч түүний гэр бүлийн эзэмшилд байдаг 20 гаруй дансаар олон тэрбум төгрөгийн орлого, зарлага гаргасан тухай баримт хуучраагүй гэдгийг мартах учиргүй.

Үнэндээ Ё.Отгонбаярт тийм их хэмжээний мөнгийг хуулийн хүрээнд шударгаар олох боломж байхгүй. Үгүйдээ л гэхэд түүний гэр бүлд их хэмжээний ашиг олох бизнес алга. Наандаж тэрбээр ганц ч монгол хүнийг цалинжуулж явсангүй. Цаандаж Ерөнхийлөгчөөр өршөөлгөх, уучлалыг нь хүртэх хэмжээний том улстөрч биш. Тэгсэн атлаа ийм их хэмжээний мөнгийг хэрхэн, яаж халаас руугаа “цутгаж” дөнгөсөн байх вэ. Мөн яагаад одоог хүртэл эрх чөлөөт иргэн хэвээр байна вэ. Үнэндээ энэ асуултад одоог хүртэл хуулийн толгой байгууллагууд оновчтой хариулт өгөөгүй. Үнэндээ тэд өгөхийг ч хүсээгүй байж мэдэх юм. Хэрэгт холбогдсон даруйдаа Н.Энхбаярыг түшиж, эргэж ойрч, эмнэлэгт хүртэл хамт хэвтэж явсан гэгддэг тэрбээр улстөрийн ямар тохиролцоо хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж яваа болж таарах вэ.

Тэгвэл үйл явдлыг товчхондоо эргэн санацгаая:

О.Эрдэнэсолонгыг баривчиллаа /2013.06.05/

Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас цагдан хорив. Хууль сахиулагчид О.Эрдэнэсолонгыг нөхрийнхөө дансаар дамжуулан 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болохыг тогтоосон байна. Тухайлбал, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-н дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн гэж мэдээлсэн.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай хөндөнө /2013.06.06/

ЦЕГ-аас энэ өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мөнгө угаасан гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр иргэн О.Эрдэнэсолонго нь мөнгө угаасан байж болзошгүй тул түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар мэдээлсэн юм. Мөн энэ үеэр иргэн О.Эрдэнэсолонгын нөхөр нь одоогийн УИХ-ын гишүүн тул энэ хэрэг тогтоогдвол нөхрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавина гэсэн.

Ё.Отгонбаяр: “Би “Бодь”, “Женко” группээс баян болсон юм бол яахав /2013.06.09/

“Би “Бодь”, “Женко” группээс баян болсон юм бол яахав. Тийм бол “Бодь”, “Женко”, “Ажнай”, “MCS”-ийгээ шалгаач. Чадахгүй шүү дээ. Н.Золжаргалаа, эр хvний хувьд чамд хэлье. Алдаатай гүйлгээний хувь надад байгаа. Банкны алдаа гэдгийг Н.Золжаргал хэлэхээс айж байна, үнэнээ хэлээч. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, намайг тэр шорондоо хориоч. Эхнэрээр минь оролдохоо болиоч. Эр хүн биз дээ чи. Би үнэхээр бухимдаж байна” хэмээн цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлэв.

Ц.Батсүх: О.Эрдэнэсолонгыг батлан даалтад гаргав /2013.06.10/

УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх “Ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь О.Эрдэнэсолонгыг өвчний улмаас гадуур шалгаад өгөөч гэсэн санал ирүүлсэн. Бид хүсэлтийг хүлээн авч, О.Эрдэнэсолонгыг шалгах шалгалтын явц удаан явагдах учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг прокурорт хүргүүлсэн. Мөн Ё.Отгонбаяртай холбоотой хууль зөрчсөн баримтууд илэрсэн. Хэргийг шалгах явцад Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсан нь тогтоогдсон”

Т.Сүхбаатар: Нийслэлийн прокурорын газар шалгаж байгаа /2014.03.31/

Авлигын хэрэгт холбогдсон Ё.Отгонбаяр гишүүнийг шалгаж байгаа хүн байхгүй гэх мэдээлэл гарсаар байв. Энэ үеэр УЕПГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Сүхбаатараас тодруулахад “Ё.Отгонбаярт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газар шалгаж байгаа” гэсэн.

УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат: Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой ямар ч хэрэг байхгүй /2015.9.16/

БСШУЯ-ны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу 2013 оны зургаан сарын 5-ны өдөр үүсгэсэн эрүүгийн хэрэгт гэрч хохирогч, холбогдох этгээд байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн.

Д.Сайханхангайhttp://www.zuvsongolt.mn/

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 June 2016

Ene hujaa hun bishuu?

Нэр: санчир Огноо: 23 December 2016

Отгонбаяр үнэхээр авьяслаг юм даа яаж ингэж уснаас хуурай чаддаг нь их хурлын гишүүн болсон хүнд бурханаас заяадаг хишиг юм уу даа ийм амны хишиг заяадаг болохоор гишүүн болох гэж улайрдаг нь амьтдын зөв ч юм уу

Нэр: Andy Awtrey Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.