Т.Ганболд оо! Чи юу хийчих вэ?

3685

Чи өөрөөсөө энэ асуултыг дандаа асуух болно. Чиний үр хүүхэд, бас өөр олон хүмүүс чамаас асуух болно. Харин чамд хариулт нь байхгүй учраас чи шаналж, алдаа нүгэл хийж асан тэр цаг үедээ буцаж очоод өөрчлөхийг яасан их хүсэх болоо…

ХҮН-ын нөхөд 4 дүгээр сарын 29-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хороонд намаа сонгуульд оруулах гээд чиний авч яваад Корпорате буудлын өрөөндөө хадгалагдаад байгаа тамгыг хүлээн өдөржин зогссон. Нөгөө дарга нь гээд байгаа С.Боргил нь баахан хүмүүст чичлүүлээд л, ирээд тамгалаад өгөх байлгүй дээ гэж санаа алдаад л, зайлуул даа.  Харин чи ирээгүй ээ. Чи ирэхгүй байсан юм байна лээ. Чи 20 мянган гишүүнтэй намыг сонгуульд оруулахгүй байхыг шийдэж чаддаг тийм увайгүй аавын хүү юм билээ. Цаг шөнийн 23:30 болж байсан, Сонгуулийн ерөнхий хорооны цаг дуусаж цаг дуусах дөхөөд бачуурч сандарсан бид чам руу 23:30 хавьцаа залгасан. Бид чам руу залгаад ирээд тамга дараад өгөөч ээ гэхэд чи юу гэлээ? “Доржханд, Найдалаа, Гантулга та 4 наанаа өвдөг сөгдөөд надаас уучлалт гуй, тэрийгээ зургийг нь аваад facebook дээрээ тавь, та нар надаас уучлалт гуйсан албан бичиг өг, тэгж байж тамга дарна гэсэн“. /бичлэгийг удахгүй олон нийтэд тавина/ Ямар уучлалт шаардсаныг чинь бид ойлгоогүй. Сөхрөөд уучлалт гуйсан ч чи тамга дарахгүй байсан юм билээ. Яагаад гээч, яагаад гэвэл чи энэ үед Ардчилсан намын нэгэн эрхэмтэй уулзаад тохирч байсан шүү дээ.

 

Тордайн Ганболд үйлдсэн хэргүүдээ эрх баригчидтай наймаалцсан нь тодорхой байна. Үүнд:

  1. (рд:цб71060616), эрэгтэй Тайлбар: Хэргийн дугаар: 201201000063.00;

Товч утга: Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Энхжаргал нь Т.Ганболдтой хамтран хаягдал төмрийн наймаа хийж бусдыг залилсан; ЭХ-ийн зүйл, хэсэг: 265.2. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан  Хүндэвтэр, ;

  1. (рд:цб71060616), эрэгтэй Тайлбар: Хэргийн дугаар: 000021147269.00;

Товч утга: Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд нь албаны эрх мэдлээ урвуулан Хинлон гэх компанид давуу байдал олгож 18.000 тонн ган бөмбөлөгийн бэлдэц нийлүүлэх гэрээний төлбөрийн 478.788,84 ам долларыг төлөхгүй үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үйлдвэрийн эрх ашгийг хохироосон; ЭХ-ийн зүйл, хэсэг: 265.2. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан – Хүндэвтэр, ;

  1. (рд:цб71060616), эрэгтэй Тайлбар: Хэргийн дугаар: 2014250005042.00;

Товч утга: СБД-ийн 1-р хороо корпорэйт зочид буудлын 1001 тоот өрөөнд Ганболд, Болд нарт зодуулсан. ; ЭХ-ийн зүйл хэсэг. ; 99.2. Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан, – Хүндэвтэр

  1. (рд:цб71060616), эрэгтэй Тайлбар: Хэргийн дугаар: 2014250005042.00;

Товч утга: Алтан дорнод монгол ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль зөрчиж олборлолтын үйл ажиллагаа явуулсан ; ЭХ-ийн зүйл, хэсэг: 214.2. Хууль бусаар ашигт малтмал хайх олборлосон – Хүндэвтэр, ;

 

Дээрх хэргээ цайруулах гэж мөн С.Ганбаатар, Т.Ганболд, Н.Одонгуа, О.Алтангэрэл, Д.Миеэгомбо, Баярмагнай нарыг АН-аас суудал авахуулаад оронд нь Хөдөлмөрийн Үндэсний Намыг сонгуульд оруулахгүй байхаар тохирсон биз дээ. Маргааш нь чи тохирсон ёсоороо намыг сонгуульд оруулахгүй харин АН-ыг дэмжинэ гэж бичиг үйлдсэн. Манай намын дүрмээр намын дарга ч тийм эрх байхгүй, чи бас дарга ч биш. Харин чи дээрэмдэж авсан тамгатай, манай намын гишүүн бус хүн. Чи энэ намд бүр сүүлд орж ирсэн шүү дээ. Бүх зүйл хийгдсэний дараа, сүрхий том дүр болж заларсан. Өөрийгөө 3000 хүн тэжээдэг баялаг үйлдвэрлэгч гэж зарладаг та. Уучлаарай та баялаг үйлдвэрлэгч биш, харин эх орны минь баялагыг ухаж зөөгөөд зардаг л хүн, та наймаачин хүн.  Та өмнөх хийсэн хэргүүдээсээ болж барьцаад орж байгаа гэж би ойлгож байна.  Гэлээ гэхдээ хүмүүсийн итгэл үнэмшлийг наймаалцаж болдоггүй юм.  Хөдөлмөрийн Үндэсний Нам чиний бизнес төсөл огт биш.

 

Дээд шүүх С.Ганбаатарыг даргаар бүртгэхгүй болох үед чи биднээс юу гэж гуйж дарга боллоо? Санаж байна уу? Чи намын урсгал зардлыг төлөөд намыг санхүүжүүлэх тухай ярьсан биз дээ. Одоо хар даа, чи ямар ч төлбөр хийгээгүйгээс болж манай орон нутаг дахь хороод маань сүүлийн 2-3 сарын байрны төлбөр байхгүйгээс хөөгдөж байна. Намын төв аппаратын албаны зардлаас чи юу ч төлөөгүй. Тэнд байгаа ажилтнууд ямар ч цалингүй 3 сар болж байна. Бүр өөрийгөө даргаар сонгогдсон өдөр баахан хэвлэлийн сайтуудад өөрийнхөө тухай мэдээ гаргаад тэрийгээ ч төлөөгүй биз дээ. Бас ИЗНН-ыг танай ах С.Дэмбэрэл 2016 оны сонгуульд оруулахгүй байхаар тохироо хийснээр ХҮН, ИЗНН намууд сонгуульд орохгүй болсон.

Тээврийн жолооч хүний алтан тарни үгийг ишлэл болгож “ХҮН-ын алтан шар зам өлзийтэй байг” ерөөлөөр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе.


URL:

Нэр: УВС ХҮН Огноо: 12 May 2016

ашгүй гэмгүй царайлдаг нэг луйварчны үнэн дүр тодорчээ.ЭНЭ САЙН МЭДЭЭ

Нэр: dondog Огноо: 12 May 2016

ene hun soliotoi baih.iim hun olshirvol uls oron suirne shuu.

Сэтгэгдэл бичих