Монголын шvvх солонгосчуудтай нийлж иргэдээ хохироож байна гэв

Манай улсад хєл толгой гэж ер нь байна уу. Хэн дуртай нь л байшин барьж, алт ухаж, дураараа авирлаж байна. Байшин барьсан ч Хятад, Солонгосын компанийнх байх жишээтэй. Сvvлийн vед орчин vеийн жишиг хотхонуудбаригдаж, хотын тєвд єнгє нэмж байгаа.
Тvvний нэг “Golden vill” гэх гоё нэртэй хотхон юм. Хэн ч харсан хорхой хvрмээр энэ хотхонд дулаан граж, спорт цогцолбор, супермаркет гээд хvний хэрэгцээг хангах бvхий л зvйл байгаа. Гэсэн хэдий ч энэ хотхонтой холбоотой элдэв маргаан гарсаар удаж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хотхоны айлууд байрнаасаа хєєгдєхдєє тулаад байгаа гэсэн. Хотхоныг барьсан “M&G” компани иргэдийг мэхэлж, олон сая тєгрєгєєр нь хохироож байгаа. Тэр бvv дээрх хотхоны айлуудыг байрнаас нь гаргах Дээд шvvхийн шийдвэр гарсан гэсэн. Энэ талаар бодит мэдээлэл олж авахаар манай сурвалжлах хэсэг єчигдєр “Golden vill” хотхоныг зорьсон юм. Америкийн Элчин сайдын яамны зvvн талд байрлах тус хотхон vvднээсээ эхлээд л дээд зэрэглэлийнх болох нь мэдэгдэж байлаа. Зарим тєрийн байгууллагын vvдэнд байдаг харуулын байр энд байна.

Хотхоны хаалгаар орсон даруйдаа машиндаа сууж байсан оршин суугчаас хэдэн асуулт асуулаа. Харамсалтай нь энэ талаар огт мэдэхгvй гэж байна. Дахиад ч хэдэн хvнээс асуусан боловч дорвитой мэдээлэл єгєх хvн олдсонгvй. Нэг бол vнэхээр мэдэхгvй байгаа, эсвэл мэдсэн ч ярихаас дургvйцсэн байх. Тэгээд ч байрнуудын гадуур хvн тун цєєн байсан юм. Ажлын єдєр, тэгээд vд дунд болохоор тэр биз. Тиймээс хотхоны дунд байрлах Супермаркет руу орж, оршин суугчид дэлгvvрт орж ирэхээр нь мэдээлэл авахаар бага зэрэг хvлээв.

Тэр зуураа дэлгvvрийн худалдагчтай жаахан яриа єрнvvллээ. Худалдагчийн ярьж буйгаар бол асуудал нэлээд ширvvсч байгаа юм байх. Дэлгvvрт нь орж ирсэн хотхоны оршин суугчид шvvхэд хандах, бvгдээрээ нэгдэх талаар сvvлийн vед багагvй ярьж байгаа гэнэ. Мєн оршин суугчдын зєвлєгєєн, хурал ч болсон аж.
Ийн ярилцах зуур хэд хэдэн оршин суугч орж ирсэн ч бас л ямар асуудал босч ирээд байгааг мэдэхгvй гэж байлаа. Бvр бидэнд мэдээлэл єгєх биш асуух шинжтэй байсан шvv. Тиймээс илvv бодит мэдээлэл авахын тул айлуудын хаалгыг тогшихоос єєр арга байсангvй.

Эхлээд 103-р байрны I орц руу орж, дєрвєн давхрын 401 тоотын хонхыг дарлаа. Хижээлдvv насны эмэгтэй хаалга тайлж єгєхєєр нь учраа хэлэв. Тэрбээр асуудлыг огт мэдэхгvй ч нарийн учрыг нь тодорхой хэлж чадахгvй байсан. Тvvний хэлж буйгаар Солонгосын “Хана” гэх банк уг хотхоныг барьсан “M&G” группээс олон тэрбум тєгрєг нэхэмжилж байгаа аж. Учир нь “M&G” компани тус банкнаас барилга барих мєнгєє зээлсэн юм байна. Тvvнийгээ єдий хvртэл тєлєхгvй байгаа учраас ийнхvv асуудал хvндрэхдээ тулсан аж.

Асуудлын учиг ийм аж. Гэхдээ нарийн учир нь юу болохыг мэдэхийн тулд дахин нэлээд олон айлын хонх дарсан ч vр дvнд хvрсэнгvй. Харин 10-р давхрын 1001 тоотын оршин суугч бvсгvй илvv нарийн мэдээлэл єгсєн. Тэрбээр “Энэ хотхоныг барьсан “M&G” компанийнхны оршин суугчдад єгсєн тайлбараар бол тэд байраа барихын тулд Солонгосын “Хана” банкнаас зээл авсан гэсэн. Зээлийнхээ оронд хотхоноо барьцаалсан. Гэхдээ тэд оршин суугчдаасаа тєлбєрєє авсан хэрнээ “Хана” банкинд тєлбєрєє тєлєєгvй байгаа. Тvvнээс болж бєєн асуудал мандсан. “M&G” компани Солонгос эзэнтэй болохоор “Хана” банктай зээлийн гэрээ байгуулахдаа ямар нэг асуудал vvсвэл єєрийн улсын шvvхээр шийдvvлнэ гэж тохирсон юм билээ. Гэтэл одоо манай улсын шvvхээр хэргээ шийдvvлээд байж байна. Саяхан Дээд шvvхийн шийдвэр гарсан. Гарах гарахдаа Солонгосын “Хана” банкны талд гарсан байгаа. Єєрєєр хэлбэл, оршин суугчдыг байраа суллаж єг гэсэн шийдвэр гарсан. Миний бодлоор Солонгосчууд єєрийнхєє шvvхээр шийдуулэхээр ямар ч ашиг байхгvй болоод манай шvvхээр шийдvvлсэн байх. Манай шvvх яах вэ дээ, хэдэн тєгрєг єгєхєєр нь л тэдний хvссэнээр шийдвэр гаргаа биз. Тvvнээс биш гэрээгээрээ энэ байрыг єгєх ёс байхгvй л юм билээ. Солонгос улсын шvvх шийдэх ёстой асуудлыг манай шvvх дундуур нь орж шийдээд байх ямар хэрэг байна аа. Энэ чинь хэдэн хvний хийж байгаа мєнгє олох ажил байгаа нь харагдаж л байна. Оршин суугчид одоо болтол ордероо аваагvй байгаа. Захирлууд нь эхэндээ єгнє гэдэг байсан ч сураггvй байна. Сvvлийн vед манай шvvхийн байгууллагууд янз бvрийн юм ярьж байгаа. 10-20 сая тєгрєг єгвєл байрны чинь ордерыг гаргуулж єгье гэх ч хvн байгаа гэсэн. Энэ шvvхийнхэн мєнгє олохын тулд юу ч хамаагvй хийж байгаа шvv дээ. Гэхдээ Дээд шvvх шийдвэр гаргалаа гээд тєлбєрєє тєлсєн бид байрнаасаа гарна гэж юу байх вэ дээ” гэсэн юм.

Ямар ч байсан Солонгосын компаниуд манайхны зарим нэг увайгvй нєхдvvдтэй нийлж иргэдийг их хэмжээгээр хохироох гэж улайрч байгааг дээрх ярианаас мэдэж болохоор байна. Солонгосчууд бараг л санасандаа хvрч, Дээд шvvхээр хvртэл ашигтай шийдвэр гаргуулаад амжсан бололтой.

Бид тэндээс гарч нэлээд олон хvнтэй уулзсан боловч бvгд тєлбєрєє тєлсєн болохоор байрнаасаа гарна гэж байхгvй гэдгээ илэрхийлсэн юм. Харин 103 байрны II орцны 702 тоотын иргэн энэ хэргийн талаар бvр дэлгэрэнгvй мэдээлэл єглєє. Тvvний хэлж буйгаар “Солонгосын хоёр компани манай улсын нутаг дээр шvvхдэлцээд байгаа юм. Гэхдээ байдал тийм ч муу биш байна. Тєлбєрєє бvрэн тєлсєн айлуудад ордероо авах боломж нээлттэй байгаа. Бусад айлуудын хувьд тєлбєрєє тєлбєл ордероо авах боломж нь нээгдэнэ. Энэ бол маш нарийн асуудал. Олон талаас нь судлах хэрэгтэй. Уг нь бол Солонгосын хоёр компани манай нутагт шvvхдэлцээд Дээд шvvх 100 гаруй хvний эрх ашгийг зєрчсєн шийдвэр гаргана гэдэг утгагvй. Гэтэл “M&G” компанийн 10 хувийг эзэмшдэг монгол талын захирал асуудал vvсээд ирэхээр зугтсан. Тэгэхээр цэвэр луйврын шинжтэй vйл ажиллагаа. Солонгосын жижиг бизнесмэнvvд манайд орж ирээд, том харагдаж байгаад иргэдийг залилчихаад л явчихаж байгаа юм.

Vндсэндээ бид луйврын золиос болсон. Гэтэл оршин суугчид огт тэвдэхгvй байгаа. Энд амьдарч байгаа хvмvvс мєнгєтэй болохоор томорцгоогоод байгаа байхгvй юу. Хэн биднийг хєєж гаргадаг юм гээд л байгаа. Бодит байдал дээр Дээд шvvхийн шийдвэр гарсан гээд ШШГЕГ биднийг хєєвєл яах ч аргагvй болно. Гэхдээ нєгєє талд мєнгєє тєлсєн айлууд гарахгvй. Ингэхээр багахан хэмжээний дайн болно” гэсэн юм.

Оршин суугчид иймэрхvv мэдээлэл єгч байна. Мєн эх сурвалжийн хэлснээр байрны тєлбєрєє бvтнээр єгєєд, гэрээ байгуулсан хvмvvст байрандаа vлдэх боломж байгаа аж. Гэтэл тєлбєрєє бартер маягаар буюу барилга барихад материал нийлvvлж байр авсан хvмvvс ч байгаа гэнэ. Эдгээр иргэд ямар ч гэрээ хийгээгvй болохоор хєєгдєхєд гайхаад байх юмгvй аж. Байдал ийм ноцтой байдалд хvрчээ. Тэр ч бvv хэл “Намхунг” гэгч Солонгосын компани “Єдрийн сонин”-ы 2009 оны 10-р сарын 16-ны єдрийн дугаар дээр “M&G Констракшн” компанид хандаж мэдэгдэл гаргасан байгаа юм. Тус мэдэгдэлд, “Golden vill” орон сууцыг “M&G Констракшн” компани нь Солонгосын хєрєнгє оруулагчдаас мєнгє зээлэн бариулсан. “M&G Констракшн” компани нь хєрєнгє оруулагчдаас мєнгє зээлснээр “Golden vill” орон сууцыг бvхэлд нь хєрєнгє оруулагчдад барьцаалсан. Хєрєнгє оруулагч нар нь Улсын бvртгэлийн газар “Golden vill” орон сууцыг бvхэлд нь барьцаанд тавиулсан бєгєєд “M&G Констракшн” компани хєрєнгє оруулагчаас зээлсэн мєнгєє бvрэн тєлж дуусах хvртэл хєрєнгє оруулагчийн зєвшєєрєлгvй “Golden vill” орон сууцны цогцолборыг борлуулах боломжгvй. “M&G Констракшн” компани “Golden vill” орон сууцийг худалдсан боруулалтын мєнгєєр зээлсэн мєнгєє тєлєх ёстой учраас “M&G Констракшн”, “Зоос” банк, “Намхунг Констракшн” компани, худалдан авагчийн гарын vсэгтэй хууль ёсны худалдах, худалдан авах гэрээний дагуу “Зоос” банкин дахь борлуулалтын орлогын данс /дансны дугаар 2400214708/-нд орох ёстой байсан. Гэтэл борлуулалтын мєнгийг тухайн дансанд хийлгvй хууль бус vйлдэл гаргасан.

Тиймээс зээлээ тєлж барагдуулах ёстой 2010 оны 8 сарын 10-ны єдєр буюу хугацаандаа барагдуулаагvй. Тиймээс хєрєнгє оруулагч болох “Хана” банк Баянзvрх дvvргийн шvvхэд хандаж “M&G Констракшн” компани яаралтай єрєє барагдуул. Vгvй бол барьцаанд байгаа орон сууцыг дуудлага худалдаагаар зарж єрийг барагдуулах хvсэлтэй байна. Одоогоор гэрээний vvргээ биелvvлээгvй, хууль бусаар орон сууц худалдсан “M&G Констракшн” компанийн хувьцаа эзэмшигч нарыг Солонгосын тал байцааж байгаа. Бид хохирогч гаргахгvйн тулд ийм мэдэгдэл гаргаж байна” гэсэн утга бvхий мэдэгдэл гарсан байгаа юм.

Энэ мэдэгдлээс харахад Солонгосчууд хэрхэн луйвар vйлдсэн нь харагдаж байна. Мєн дээрх сонины 2009 оны 12-р сарын 04-ний дугаарг “Golden vill” хотхонд оршин сууж байгаа болон байр худалдаж авахаар зэхэж буй хvмvvст зориулан мэдэгдэл гаргаж, заналхийлсэн. Ийнхvv бид энэ хэргийг яагаад Монгол Улсын дээд шvvх хэлэлцэж, иргэдэд хохиролтой шийдвэр гаргасныг холбогдох хvмvvсээс нь тодруулсан юм. Тэдний хэлж буйгаар “Энэ хэргийг Солонгос улсын шvvх шийдвэрлэх ёстой. Харин Vндсэн нэхэмжэллийг Монгол Улсын шvvхээр шийдвэрлэх ёстой юм. Тиймээс Солонгос улсын шvvх хэргийг тvдгэлзvvлсэн. Гэхдээ нэхэмжчэгч тал буюу “Хана” банк єєрсдийн ашиг сонирхолд нийцvvлэхийн тулд мєн БНСУ-д болох шvvх хурал єєрсдєд нь ашиггvй болохыг мэдмэгцээ єєр улсын шvvхийг сонгосон.

Олон улсын шинжтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харъяаллыг талуудын хооронд байгуулсан гэрээ болон олон улсын гэрээгээр мєн Монгол Улсын холбогдох хуулийн зєрчилдєєний хэм хэмжээгээр тодорхойлох учиртай. Гэтэл “Хана” банк Монгол Улсын Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ерєнхий ангид заасан хэргийн нутаг дэвсгэрийн харъяалал тогтоосон заалтуудаас нэгийг нь vндэслэл болгосон нь эрх зvйн хувьд vндэслэлгvй байсан.

Тиймээс хэргийг шийдвэрлэх болон хэрэглэх хуулийн асуудлыг ялгамжтай vзэх учиртай. Гэтэл vvнийг харгалзаагvй. Энэ хэргийг Нийслэлийн анхан шатны шvvх “Шийдвэр хууль ёсны бєгєєд vндэслэл бvхий байна” гэсэн шаардлагыг хангаагvй хэмээн хэдэнтээ буцаасан. Гэвч асуудал “Хана” банкны талд шийдвэрлэсэн. Ингэснээр хариуцагч тал Дээд шvvхэд хандсан боловч Нийслэлийн шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээсэн” гэсэн юм.

Гадныхан манай улсад ингэж дураараа авирлаж, томоохон луйвар хийж байхад шvvх, цагдаагийнхан мєнгєнд нvдээ таглуулаад л дуусч байна. Хэрвээ цаашад энэ хэрэг Солонгосчуудын хvслээр болбол 100 гаруй айлын хєрєнгє мєнгє тэндний тоглоом болж дуусах нь ээ.

Н.ПУНЦАГБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих