СҮХБААТАР ДҮҮРЭГТ ДӨНГӨЖ ТӨРСӨН ОХИНОО ЖОРЛОНД ХАЯСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

3708

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаад оршин суудаг 26 настай Б гэдэг эмэгтэй дөнгөж төрүүлсэн охиноо жорлонд хаян амийг нь бүрэлгэжээ.

Тэрбээр гэртээ охиноо төрүүлсэн хэдий ч “Бие засаж байхдаа төрөөд хүүхдээ барьж авч чадалгүй алдчихлаа” гэж цагдаад дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад хүүхдийг даавуун ороолтоор ороогоод жорлонд хаясан байжээ. Нярайд үзлэг хийхэд бүтэлтээс болж амиа алдсан байна гэсэн дүгнэлтийг шүүх шинжилгээнийхэн гаргажээ.

Уг нь охин эрүүл саруул 3,6 кг жинтэй төрсөн юм байна. Энэ хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих