Хятад өрөндөө Тажикстаны газрыг авахаар цэргээ орууллаа

ffb3ce286316e19cc2cf2d0031e5d952Тажикстан улс БНХАУ-аас авсан их хэмжээний зээлээ төлж чадаагүйн улмаас хязгаар нутгаа алдахад хүрлээ гэсэн мэдээлэл өмнө нь олон улсын хэвлэлүүдээр тархаж байсан. Тэгвэл энэ удаад Бээжин Горно-Бадахшаны өөртөө засах улс буюу өрийн оронд авахаар зэхсэн газар нутгийг хяналтдаа оруулахаар цэрэг илгээсэн талаарх мэдээлэл Оросын Главред цахим хуудаст гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хятадын Ардын чөлөөлөх армийн анги нэгтгэл энэ сарын 06-ны өдрөөс хойш бага багаар Горно-Бадахшаны бүсэд нэвтэрч эхэлсэн байна.

Горно-Бадахшан нь Тажикстан дотроо өөрөө засах эрхтэй, өрх тусгаарлах үзэлтэй бүс нутаг учир “Маргаантай” гэх үг байнга дагалддаг юм. Гэтэл одоогоос хоёр жил гаруйн өмнө Хятад өрөндөө Тажикстаны 1.5 мянган шоо дөрвөлжин газрыг авахаар болсон бөгөөд тэр нь дээрх нэр бүхий газар гэх мэдээлэл тархаж байсан.

Горно-Бадахшаны ард иргэд Душанбе дахь Засгийн газрын шийдвэрийг үл тоож, бие даасан үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг аж. Энэ ч утгаараа 2012 онд Засгийн газар, салан тусгаарлагчдын дунд хүчтэй мөргөлдөөн болж байсан удаатай. Хэрэв хоёр талын маргаан улам хурцадвал Хятадын талын тэлэлт улам хүчтэй явагдахыг олон улсын ажиглагчид анхааруулж байна.

Душанбе Бээжинд өгөх өрөө төлж чадахгүйд хүрсэн тул газар нутгаасаа тасдаж өгөхөөр зэхэж байна гэх мэдээлэл аль 2013 онд анх гарч байсан юм. Дээрх шийдвэрийн учрыг Горно-Бадахшан нь уулархаг, өндөрлөг бүс учир хүн амьдрахад тохиромжгүй гэж эрх баригчид нь үзсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Харин Хятадын тал тус газар нутгийг уран, үнэт чулуу гэх мэт байгалийн баялаг арвинтай учир хөгжил дэвшлийн тулгуур гэж хардаг байна.

Тажикстаны эрх баригчид Горно-Бадахшаныг хэдийнэ дундын газар гэж үзсэн учир Хятадын талд байгалийн баялыг олборлох эрхийг олгоод олон жил болж байгаа гэх мэдээлэл ч бас байна.

С.Дамдин


URL:

Сэтгэгдэл бичих