Хятадад хоёр талийгаачийг гэрлүүлжээ

3831
Хятадын Шангьси мужийн нэгэн гэр бүл гурван жилийн өмнө нас барсан хүүгээ, нас барсан нэгэн бүсгүйтэй гэрлүүлэхийн тулд 28 мянган доллар төлсөн байна.
Хятадын уламжлал ёсоор гэрлэлгүй нас барах нь хамгийн золгүй явдал гэж үздэг учраас, олон хүн ойр төрлийнхнөө тэднийг талийгаач болсны нь дараа гэрлүүлдэг байна хэмээн Mirror мэдээлжээ.“Оюун санааны хурим” нэртэй энэ ёслол хятадын хөдөө нутагт ихэд дэлгэрсэн байдаг гэнэ. Гэр бүлийн нь хэн нэгэн гишүүн гэрлээгүй нас барсан бол, талийгаач болсны нь дараа ч гэрлүүлэхгүй бол төрөл төрөгсөд нь муу хэлнэ гэж эмээдэг байна.

Хятадын хэвлэлд бичсэнээр бол ийм ёслол үйлдэхэд 28 мянган доллар гэдэг бол хангалттай хөрөнгө гэжээ.

Нас барсны нь дараа гэрлүүлэх нь хятадад түгээмэл болсон үйлдэл хэдий ч  харамсалтай нь гэрлүүлэх “эмэгтэй” ховор байдгаас талийгаачийг худалдах хар зах хүртэл байдаг гэнэ. Хөрөнгө чинээ багатай хүмүүс зарим тохиолдолд  “оюун сананы хурим”-ын бэр болгон худалдахын тулд өөрийн танил нэгнээ алах явдал ч гардаг байна.
Талийгаач болсон хүү, охиндоо “насны нь хань”-ийг олж өгөх нь бидний үүрэг гэж эцэг эхчүүд ойлгодог юм гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих