БНСУ руу ажиллахаар явах иргэд нэрээ эрт байршууллаа гээд түрүүлж явахгүй

Хөдөлмөрийн төв бирж БНСУ руу ажилчид гэрээгээр ажиллуулахаар 9000 гаруй хүнийг БНСУ-д ажиллуулахаар бүртгэсэн ч шалгалтанд 5154 хүн тэнцэж,  энэ сарын 1,2-ноос эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаад дуусаад байгаа билээ. Энэ талаар тус байгууллагын мэргэжилтнээс тодруулсан юм.
-Хэчнээн хүн шинжилгээнд хамрагдсан бэ. Хэдэн хүн эрүүл мэндээр тэнцсэн бэ?
-Одоогоор Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтандаа тэнцсэн 5154 хүнээс эрүүл мэндийн үзлэг шинжилгээг хийж дууссан байгаа. Одоогоор эрүүл мэндээр тэнцсэн тоо ирсэн ч мэдээлэх боломжгүй байна.
-Эрүүл мэндийн үзлэгтээ тэнцсэн иргэдийг Хөдөлмөрийн төв бирж дээр нэрийг нь байршуулж байгаа гэсэн?
-Тийм ээ. Өчигдрөөс нэрийг нь байршуулах бүртгэл эхэлсэн.
-Өөрийн нэрээ эрт байршуулахад БНСУ руу эрт явах боломжтой гэж  дуулсан?
-Тийм зүйл байхгүй. Бид солонгос хэлний шалгалт эрүүл мэндийн үзлэгтээ тэнцсэн иргэдийг хөдөлмөрийн бирждээ байршуулж бүртгэтэл бүртгэл явагдана. Эрт бүртгүүлэх орой бүртгүүлэх ялгаагүй гэдгийг хэлмээр байна.
-Ер нь бүх бүртгүүлсэн хүмүүс БНСУ руу явах боломжтой юм уу. Эмэгтэй хүнийг Солонгосын талаас сонгохгүй гэсэн талаар тодруулаач?
-Нэр нь байршсан л бол БНСУ-ын ажил олгогч компаниуд ажилчдаа сонгосноор БНСУ руу явж ажиллах боломжтой. Түүнээс эмэгтэй хүн авахгүй гэсэн зүйл байхгүй.
-Нэр байршуулах ажлыг яаж зохион байгуулах гэж байгаа вэ?
-Бид нэр байршуулах ажлыг хуваарийн дагуу хийнэ. Энэ нь юу гэхээр хүмүүсийг бүртгэсэн кодоор нь өдөр бүр хуваарь зоон тэр дагуу л бүртгэлийн ажил явагдана. Хэзээ бүртгэж дуусна тэр хүртэл явагдана. Маргаашаас хуваарийг өөрийн вэбсайт болон танай сониноор дамжуулан хүргэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих