Дэлхийн хамгийн том цэнхэр алмаз 57,5 сая ам.доллараар зарагдлаа

a3988839a085bb09071f8cc07ea337ddДэлхийд хамгийн томд тооцогдож байсан цэнхэр алмааз өнгөрсөн лхагва гарагт Женевт болсон дуудлага худалдааны үеэр 57.5 сая ам.доллараар зарагджээ. Ямар ч өө сэвгүй 59.5 каратын “Ягаан од” нэртэй засмал алмас эрдэнэ Женев дэх “Сотбиг”-т дуудлагаар худалдаагаар 83 сая ам.доллараар зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэй алмааз гэгддэг юм. Цэнхэр алмааз хамгийн ховор бөгөөд дэлхий дээрх нийт очир эрдэнийн 0.0001 хувийг л эзэлдэг байна. 1750 онд нэг карат алмааз одоогийнхоор 30 ам.доллар байсан бол 1865 онд 85 ам.доллар, 1939 онд 15-20 мянган ам.доллар болтлоо өсч, үнэ нь алтнаас хол давжээ. Австрали, Өмнөт Африк, ОХУ, Бразил, Конго, Намиби, Англи, Танзани зэрэг 20 орчим улсад алмаазны орд бий гэж үздэг.


URL:

Сэтгэгдэл бичих