Хамгийн “нүгэлтэй” хот

67e7822a63b60382greatDeutsche Bank-ны мэргэжилтнүүд тун ч өвөрмөц чансааг гаргасан байна. Тэд “Нүглийн индекс” хамгийн өндөртэй дэлхийн хотуудыг тодруулжээ. Энэхүү жагсаалтад багтсан хот, суурингууд оршин суугчид нь хорт зуршлыг ямар үнэ цэнээр худалдаж авдаг вэ гэдгээрээ өрсөлдсөн аж.

Таван лонх шар айраг, хоёр хайрцаг янжуур зэргийн үнэ хэд вэ гэдгийг тооцоолж гаргав. Тэгтэл Филиппин Улсын нийслэл Манила хотод нүгэл хийхэд хамгийн хямд болох нь тогтоогджээ.

Тэнд таван шил шар айраг ууж, хоёр хайрцаг янжуур татахад 11 доллар, 60 центтэй байхад болно. Харин Австралийн Мельбурн хотод ингэж наргихад хамгийн үнэтэй тусна. Тэнд таван лонх шар айраг ууж, хоёр хайрцаг янжуур татахад бараг 70 доллар хэрэгтэй болно.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих