Нацу башё: Какүрюү Кисеносатог мордон давсанаар Хакүход 37 дахь түрүүг нь “бэлэглэлээ”

3946
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тавдугаар сарын тэмцээн Нацу башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Манай маэгашира цолтой бөхчүүдээс Сэйро А.Өнөболд Шохозанд, Тамаваши Мёогирюүд, Такайнова Нишигикид өвдөг шороодов. Мөн 2-т эрэмбэтэй байгаа Ичиножёо Окиноумид унасан байна. Ингэснээр маэгаширагийн 4 бөх тавин хувийн амжилт үзүүлсэнгүй.
Өнөөдөр япон озеки Котошёогикү Ёшиказег, Гойедо Тэрүнофүжиг давсан байна.
Ёкозүна цолтой бөхчүүдээс манай хоёр аварга хоорондоо барилдаж Хакүхо Харумафүжиг ёрикири мэхээр давсанаар Эзэн хааны цомын өрсөлдөөнд гол нэр дэвшигч гэдгээ харуулсан.
Тэгвэл башёг тэргүүлэгчийн нэг Кисеносато өнөөдөр ёкозүна Какүрюүд зүүн мордуулж унасанаар “мөрөөдөл” нь замхран одов. Аварга Какүрюү хоёр талаас тулж босон барьц аваад удсангүй, зүүн хөлд мордох мэх хийн өрсөлдөгчөө тэнцвэр алдуулан дэвжээнээс түрэн гаргасан.
Ингэснээр Их аварга Хакүхо нэг өдрийн өмнө 37 дахь түрүүгээ хүртэж мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг өөрчилсөөр байна.
Тэрбээр маргааш Какүрюүг давах юм бол 12 дахь удаагаа 15 давж түрүүлсэн амжилтаа тогтооно.
Маргааш Хакүхо Какүрюүтэй, Харумафүжи Кисеносатотой БАРИЛДАХААР ОНООЛТ ТААРЧЭЭ.
Ч.Амар 

URL:

Tags:

Нэр: Soongo Огноо: 21 May 2016

Ёстой монголын бахархал шүү. Жинхэнэ чадлаараа, хүний нутагт заримдаа нүд үзүүрлэгдэн байж тэмцэж байгаа залуу шүү, амжилт хүсье, монголын бүх сүмоч хөвгүүддээ

Сэтгэгдэл бичих