Өнөөдөр болох үйл явдлууд

olloo_mn_1441756571_today10.00 цагт: Манай улсад айлчилж байгаа Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрисийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзана. Утас: 99121715


11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал болно. Энэхүү хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-той хамтран 2016 оны тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулах олон улсын хурал, экспертүүдийн уулзалтын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө.


11.30 цагт: Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Сонгуулийн луйврын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж бнйа гэсэн сэдвээр Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.


14.00 цагт: Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг МҮЭСТО-нд зохион байгуулагдана. Утас: 7011 0502


14.00 цагт: “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөлдөх уулзалтыг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулж онлайн болон офлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, мэдлэг олж авах, бусадтай хуваалцах, солилцохдоо бусдын эрх, хувийн нууцыг хүндэтгэх нийгмийн зан суртахуун, соёлын тухай хэлэлцэнэ. Утас: 324627, 324764, 88409576

 


URL:

Сэтгэгдэл бичих