С.Шаарийбуу Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ

Малайз улсад бусдын гарт амь үрэгдсэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу Ерөнхийлөгч, УИХ, Хүний эрхийн комисс, Гадаад харилцааны болон ХЗДХ-ийн сайд нарт хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр харь оронд охиных нь амийг хөнөөсөн хэрэг гараад зургаан жил өнгөрч байхад төр засаг иргэнийхээ эрхийг хамгаалах талаар юу хийсэнгүй гэж шаардлагадаа дурдаад хэрэгтэнд хариуцлага тооцуулах тал дээр ямар арга хэмжээ авч болохыг жагсаан бичсэн байна. Мөн Англид хоригдсон Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг Монгол Улсын иргэнийх нь хувьд өмгөөлж бүтэн жил хөөцөлдөж байж авчирсан. Тэгвэл миний охин ч бас Монгол Улсын иргэн байсан хэмээн шаардлагадаа онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих