“ФОРТУНА” Б.БАТБАЯР, Х.ТЭМҮҮЖИН ХОЁРЫГ ЧИНГИСИЙН ОДОНГООР ШАГНАЯ

ba8a2419-b54d-431f-b980-53c1871492fcХэрэв УИХ-ын чуулганы танхимд өрнөсөн халуухан маргаан баттай бол “Фортуна” Б.Батбаяр, Х.Тэмүүжин хоёрыг Чингисийн одонгоор шагная. Намдаа байгуулсан “гавьяа”, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж энэ одонгоор тусгайлан шагная.

Ер нь ч тэгээд ард түмнийг хуурч, луйвар хийнэ гэдэг барагтай аавын хүүгийн хийж чадах ажил биш. Үүний тулд нэлээд дадал, туршлага, цаашлаад ур чадвар хэрэгтэй. Мөн хэнээс ч ичихгүй нүүртэй байна гэх хатуухан шалгуур бас бий. Энэ ч утгаараа тэднийг АН-ын өмч болсон Чингисийн одонгоор нэхэн шагнах нь зүйн хэрэг юм.

Учир нь, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өгүүлснээр Увсын тойргийг эрээвэр хураавар болгож хуваахад мань эрхмүүдийн хүчин зүтгэл нэлээд байсан бололтой юм билээ.

Энэ тухай эрхэм гишүүн “Б.Батбаяр Х.Тэмүүжин хоёр тойрог зурдаг болсон юм байна. Х.Тэмүүжинг Увсад очиж нэг хоносныг мэдэх юм. Гэтэл Увсыг тойргийг хуваах хүртлээ энэ нутгийг мэддэг болсныг би лав мэдэхгүй юм байна” хэмээн хатуухан үг хаягласан байсан.

Ер нь ч тэгээд ганц энэ асуудал гэлтгүй өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Б.Батбаяр, Х.Тэмүүжин хоёрын намдаа байгуулсан “гавьяа” их. “Фортуна” Б.Батбаяр л гэхэд эзэн хааны нэртэй бондыг дэлхийд тамгалж, Монгол Улсын өрийн тоолуурыг гэрлийн хурдаар нэмсэн “гавьяатан”.

Харин Х.Тэмүүжин хууль зүйн салбарын шинэчлэл нэрээр Монголын хууль зүйн салбарыг бүхэлд нь самарсан төдийгүй үүний балаг өнөөдөр ч дуусаагүй байгаа. Иймээс энэ хоёр эрхэмд Монголын ард түмэнд байгуулсан “гавьяа”-г үнэлж Чингисийн одонгоор шагная. Энгэртээ гялалзуулаад яваг тэд.


URL:

Нэр: Houston Whisted Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.