Улсын начин Б.Одхүүг Зайсангаас баривчиллаа

Улсын начин Б.Одхүү нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газарт согтуурсан үедээ иргэн Х-г зодож биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан билээ. Түүнийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн эрэн сурвалжилж байсан билээ. Харин түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн дөнгөж сая Зайсангийн орчмоос баривчилсан байна. Түүнийг тун удахгүй Ганцхудагт аваачих гэнэ. Монгол бөхийн нэр төрийг уландаа гишгэж аархаж хүн зоддогоороо алдаршсан Б.Одхүүд зодуулсан хүний тоо арав хол даваад байгаа ажээ. Тэрбээр анх Хэнтий аймагт долдугаар ангид байхдаа хүн зодож тэнсэн харгалзах ял авч байжээ.

Д.Дорж mminfo


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.