Торнтон өвөрмөц амжилтын эзэн

3732836dd1ac4b3agreatХоккейн “Сан-Хосе Шаркс” багийн довтлогч Жо Торнтон плэй-оффын Баруун бүсийн финалын тав дахь тоглолтод “Сэнт-Луис Блюз” багийн хаалганд орсон гурван шайбын дамжуулалтыг өгчээ. Түүний баг цувралыг 3:2-ын харьцаатайгаар тэргүүлж байгаа юм. Тав дахь тоглолт 6:3-ын харьцаатайгаар өндөрлөсөн аж.

Ингэснээр канад тоглогч плэй-оффын шатанд гоолын дамжуулалт 90-ийг өгсөн амжилт үзүүлсэн лигийн түүхэн дэх 33 дахь тоглогч болжээ.

Өдгөө тоглож буй хоккейчдоос Яромир Ягр 123 дамжуулалт, Мариан Хосса 97 оновчтой дамжуулалттай байгаа билээ. Нийтдээ плэй-оффын 149 тоглолтод оролцохдоо Торнтон 27 шайб оруулж, 90 дамжуулалт өгөөд байгаа юм.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих