Стив Жобс 56 насандаа таалал төгслөө

Америкийн бизнесмэн, персонал компьютерийн үйлдвэрлэл, борлуулалтын салбар дахь пионер, “Apple” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд анхны удирдагч, олон сая доллараар үнэлэгдэх хөрөнгийн эзэн Стив Жобс 56 насандаа таалал төгслөө.

Энэ сарын 5 буюу өчигдөр Apple-ийн “Iphone 4S” бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг тэсэн ядан хүлээж байсан ч танилцуулга Жобсгүйгээр болж, өвчний улмаас ажлаа хүлээлгэн өгөөд байсан түүнийг нас барсан тухай дуулгасан байна.

Жобс нь их сургууль төгссөн диплом, тэр ч байтугай дунд боловсрол эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгүй нэгэн байсан ч “дэлхийг өөрчилсөн” хүн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

Р.Мишээл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.