Хот хэзээ 15 гvvртэй болох юм бэ

Яагаад заавал 15 гvvр гэж тодотгоод байгаа юм бэ гэж гайхах хvн гарч магадгvй. Учир нь, нийслэл 15 гvvрэн замтай болчихвол тvгжрэлээс бага ч болов ангижрах нигууртай юм гэнэ.  Учир мэддэг, судалдаг, хот тєлєвлєлтийн мэргэжилтэй хvмvvс тэгж “айлдаж” байгаа юм шvv дээ. Єнєєдєр нийслэлд явж байгаа машины тоо, замын нєхцєл байдал, хvний тоо зэрэгтэй харьцуулж судлахад л ийм дvгнэлтэд хvрсэн юм байлгvй дээ. Тэр нь ч ямар хамаа байх вэ. Vнэхээр 15 гvvрэн замтай болчихвол тvгжрэл байхгvй болж, замын гацаанаас болж ажил, сургуулиасаа хоцрохгvй болчихвол аятай юу. Тийм болохоор л хот хэзээ 15 гvvртэй болох вэ гэж асуугаад байна.

Одоогийн байдлаар манайд гурав дєрєвхєн л гvvр байна. Нарны, Энхтайвны, Гурвалжингийн гvvр гээд л таг зогсч байгаа юм. Одоо Гэхдээ Энхтайвны гvvрийг эс тооцвол бусад нь хотын тєвийн замд нєлєє багатай. Гурвалжингийн гvvрний доогуур тємєр зам л явдаг. Гэхдээ энэ гvvр хорооллыг Нисэх, Яармагтай шууд холбож байгаа гэдэг утгаараа тvгжрэл бууруулахад vнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Энэ мэт олон гvvр хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ 15 гэж байгаа нь цаанаа учиртай гэдгийг дээр хэлсэн. Нэгэнт манай нийслэлд єргєн зам барих газар алга. Нэгэнт барьчихсан замаа ч єргєсгєх арга хомс болсон. Тэгэхээр ганц vлдсэн арга нь гvvр буюу гvvрэн зам барих л байна. Уг нь манайх шиг их газар нутагтай улсад ийм нєхцєл байдал тулгарч байгаа нь єєрєє эмгэнэл. Гэхдээ нэгэнт тохиолдсон эмгэнэлийн vед гашуудаж суух нь vр дvнд хvргэхгvй нь ойлгомжтой. Тийм болохоор гvvрэн замаа л бариад байж. Уг нь нийслэлийн тєлєвлєгєєнд гvvрэн зам, гарц барих талаар тусгагдсан л байгаа юм билээ. Ирэх жилээс ажил нь эхлэх юм байх. Гэхдээ 15 гvvрэн зам барихад овоо хэдэн жил шаардлагатай болно. Тэр хугацаанд дахиад л хэд хэдэн гvvрэн зам нэмэх ажил болж ч магад. Тиймээс бид яаравчлах хэрэгтэй байна. Гадаад орнуудаас туршлага судлах хэрэгтэй. Япон гэхэд л гvvрэн замаараа алдартай гэж байгаа. Зєвхєн нэг давхар ч биш олон давхар гvvрэн зам барьчихсан байдаг юм билээ. Тvvнийхээ хvчээр замын тvгжрэлээ шийдсэн.

Манай Ємнєговь аймгаас бага газар нутагтай арлын улс тэгж шийдэхгvй гээд ч яах юм билээ. Тэгэхээр тэр улсын туршлага манайд хэрэгтэй байна. Гол тvгжирдэг Энхтайвны єргєн чєлєє, Зуун айл гэсэн замуудын ачааллыг бууруулахад нэн тvрvvнд анхаарч, хєндлєн байна уу, уртаашаа байна уу гvvрэн зам бариад єгєєч дээ. Хамгийн тvрvvнд шvv дээ.

Дараа нь Саппоро, 32-ын тойрог гээд тvгжирдэг хэсгийн асуудлыг шийдэж болж байна. Ямар ч байсан 15 гvvрэн зам хэрэгтэй байна. Гэхдээ ойрын 3-4 жилийн дотор ядаж хоёр гурван гvvрэн зам шаардлагатай байгаа гэдгийг судлаачид гэлтгvй замын хєдєлгєєн єєрєє сануулж байна. Дээрээс нь нийслэлд єдєр, сараар нэмэгдэж байгаа машин, хvний тоо ч сануулж байгаа. Тийм болохоор хурдхан л санаж, сэдэж, хийж эхлэх юмсан, хэн ч яах вэ.

Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.