Банк болон уул уурхайн хувьцаа уналаа.

Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа банк болон уул уурхайн хувьцаанууд Грекийн хямрал болон Азид өсөн нэмэгдэж байгаа эрсдэлээс шалтгаалан унасан байна. Грекийн 2012 оны урьдчилсан төсөв тооцоолсон хэмжээнд хүрэлгүй алдагдалтай гарахаар байгаа учраас нэмэлт арга хэмжээ авахыг шаардаад байгаа билээ. Энэ нь Европийн хямралыг илүү бодитой болгож өгч байна гэж зарим хөрөнгө оруулалтын менежерүүд үзэж байна. Улмаар банк санхүүгийн системийн өөр шигэ хямралыг үүсгэж болзошгүй гэжээ. Royal Bank of Scotland банк гэхэд л 4.4% унасан явдал нь дээд зэрэглэлийн хувьцаануудын уналтын эхлэл болжээ.      BGC Partners компанийн шинжээч Луйз Купер “одоо л зах зээл банк санхүүгийн системтэй ямар их холбоотойгоо ойлгож байх шиг байна. Ямар ч хүч чадалтай байгаад энэ гинжин урвалаас аль нэг банк зугтаж гарахаас өнгөрсөн. Европийн санхүүгийн тогтвортой байдлын хорооны Эрсдэлийн сангийн хэмжээг нэмэгдүүлж хөшүүрэг хэрэглэх тал дээр Европийн сангийн сайд нар хэлэлцсэн. Тэгээд ч олигтой шийдэл олоогүйг та бүхэн харж байна. Их Британийн FTSE 100 индекс 52.98 нэгжээр доошилж 5075.50 хүрлээ. Дараагийн улиралд ч унах шинжтэй болчихлоо. Энэ уналт бол дөнгөж 1% юм. Хэрэв 14% хүрвэл дэлхийн эдийн засгийн хямрал жинхэнэ утгаараа морилон ирэх болно. Одоо эрсдэл багатай арилжаа гэж байхгүй боллоо. Хамгийн итгэлтэй найдвартай салбаруудад уналт ажиглагдаж байгаа нь сайны тэмдэг биш. Уул уурхайн салбарт томоохон уналт орж ирсэн нь бид ангал руу унаж байгаагийн шинж. Ихэнх металлийн үнэ буусан. Зэсийн үнэ 2010 оны 7-р сарын хамгийн доод цэгээс ч доошоо орж ирлээ. Экспорт эрс багассанаас Азийн хамгийн том эдийн засаг унахад хүрч байна. Аж үйлдвэрүүд хүчин чадлынхаа талаас бага хувийг ашиглаж байна. Мөн тансаг хэрэглээний бараа үйлдвэрлэгч том брендүүд ч энэ уналтаас зайлсхийж чадахгүй. Энэ жилийн 3-р улиралд тодорхой хэмжээгээр сэхэх ёстой байсан эдийн засаг сэргэж босоогүйгээс ийнхүү клиник үхэлд хүрч байгаа юм” гэжээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.