Хакерчид Нью-Йоркийн хөрөнгийн биржийг сүрдүүллээ

“Anonymous” гэх нууц нэрээрээ олны танил болоод байгаа хакерчдын бүлэг Нью-Йоркийн хөрөнгийн биржид дайн зарлаж байгаагаа мэдэгдээд биржийн бүх мэдээллийг үгүй хийнэ гэжээ. Тэдний албан ёсоор мэдэгдлээ хийдэг видео бичлэгээс үзвэл 10-р сарын 10 гэхэд бид интернэтээс тус биржийг хайгаад олохгүй нь. “10-р сарын 10. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн бүх мэдээллийг бид интернетээс арчиж хаях болно. 10-р сарын 10 хэзээ ч мартагдахгүй түүхэн өдөр” гэж бичлэгт өгүүлж байна. Харин вебсайтыг нь устгах уу эсвэл биржийн үйл ажиллагаанд халдах уу гэдэг нь тодорхойгүй байгаа.  Хамгийн сүүлд тэдний “зарласан дайны уршигаар” санхүүгийн зах зээлд тодорхой сөрөг нөлөө үүсэж байсан юм. Эрх баригчид тэдний хүчийг басамжлахгүй байгаа нь 10-р сарын 10 түүхэн өдөр болох магадлалтайг харуулж байна. Харин хөрөнгийн бирж болон Засгийн газраас үүний эсрэг ямар нэг албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.