Хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи шуурна

mapМалчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи, шуургатай байна.

2016 оны 5-р сарын 26-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 21 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 26-ны 21 цагаас тавдугаар сарын 27-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө сэрүүсч 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 8-13 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 2-7 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-12 хэм,  өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 1-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 29-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.




URL:

Сэтгэгдэл бичих