АН-ын хяналтын хорооноос ҮЗХ-д “барьсан бэлэг”

9d19bf4d3d18d40dbigҮЗХ-ны хурлаас өмнө Хяналтын ерөнхий хорооноос тогтоол гаргасан нь АН доторх цаг агаарыг улам муутгаж мэдэхээр байна АН-ын нэр бүхий 40 гаруй гишүүнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Хяналтын ерөнхий хороо уржигдар хуралдаж холбогдох тогтоол гаргаж, намын дарга З.Энхболдод хүргүүлсэн байна. Тогтоолд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах УИХ дахь МАН-ын бүлгийн тогтоолын төслийг УИХ-аар хэлалцэх үеэр дэмжиж санал өгсөн болон санал хураалтад оролцоогүй АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн үйлдэл, эс үйлдэл нь Үндсэн дүрмийн 3.3.1, 3.3.5, 3.3.6, 7.2.5, “УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны журам”-ын 4.5 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоосугай.

Огцруулахыг дэмжиж санал өгснийг нь тоггоосон гор бүхий найм, санап хураалтад оролцоогүй долоон ҮЗХ-ны гишүүнд Үндсэн дүрмийн 3.6.1.1-ээс 3.6.1.3-д заасны дагуу шийтгэл ногдуулах үндэстэй байна” гэжээ. АН-ын Үндсэн дүрэм шийтгэл ногдуулахаар заасан дээрх заалтад 3.6.1. Гишүүн нь үүргээ биелүүлээгүй болон Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл ба эс үйлдэлд журмын дагуу Хяналтын ерөнхий хороо / ХЕХ/, дунд шатны намын байгууллагын хяналтын нэгжийн дүгнэлтийг үндэстэн шийтгэлийн аль нэгийг зохих шатны намын удирдлага ногдуулна”. 3.6.1.1. “Сануулах; 3.6.1.2. “Намын сонгуульт албан тушаалаас огцруулах; 3.6.1.3. “Улс төрийн болон намын албан тушаалд дөрвөн жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байх гэжээ.

Үүгээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжиж товчлуур дарсан Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг, санал хураалт явуулах үеэр чуулганы танхимд ирээгүй Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын 15 гишүүн Үндсэн дүрмийн дагуу шийтгэл хүлээх нь. Эдгээр 15 гишүүгоэс М.Багчимэг, Л.Эрдэнэчимэг нар дэмжлэг хүлээгүй бол Ж.Батзандан, Б.Наранхүү нар маргаантай байгаа юм.

Харин бусад нь намын анхан шатны байгууллагаасаа дэмжлэг хүлээгээд байгаа юм. Харин УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ нууц санал хураалтаар сонгож албан ёсоор адислах ҮЗХ-ны хурлаас өмнө Хяналтын ерөнхий хорооноос ийм тогтоол гаргасан нь АН доторх цаг агаарыг улам муутгаж мэдэхээр байна. Нэр дэвшигчдийн сунгаанд оролцсон ч намын анхан шатны байгууллага болох аймаг, дүүргийн намын хорооноос дэмжлэг авч чадаагүй АН-ын тэр дундаа ҮЗХ-ны гишүүд Хяналтын ерөнхий хорооныхоо тогтоолыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг эрмэлзэх нь лав.

 

С.ДӨЛ  /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.