Насанд хvрсэн нэг монгол хvнд жилд 44 шил архи ногдож байхад, ”водка”-ны эх орон орос ах нарт 30 шил архи ногдож байна

Тэгвэл онц ноцтой гэмт хэргийг зогсоохын тулд архи, сог­туу­руулах ундаа vйл­д­вэр­лэг­чид, импорт­лог­чид, ху­­дал­­даа­лагчидтай эхлээд тэмцье. Аймшигт ал­ла­га, хул­гай, дээрмийн гэмт хэр­­­гvv­дийг согтуу хv­мvvс л vйл­­дэж байна. Ямар ч эрvvл хvн эхнэрээ, ээ­жий­гээ, аа­вы­гаа, хvvхдээ хут­галж, ша­тааж, хээр хаяж, машинаар дайрч, боо­­милж хєнєєхгvй шvv дээ. Эрvvл хvн ийм зvйлийг хийх гээд ч зvрхлэхгvй.   Айм­шигт аллагуудыг цєєлж, гэмт хэргийн гаралтыг буу­руулъя гэвэл архины бизнес эрхлэгчидтэй зууралдах цаг нь болсон. Товчхондоо ар­хи Монгол Улсын vндэсний, нийг­­мийн, гэр бvлийн, хувь хv­­ний аюулгvй байдалд за­нал­­хийлж байна.

Улсын хэмжээнд хоногт дунд­жаар 200 гаруй хvн эрvvл­жvvлэгдэж, 50 гаруй гэмт хэрэг бvртгэгддэг гэ­сэн ЦЕГ-ын судалгаа бий. Эд­гээр гэмт хэргvvд бvгд л “Сог­тууруулах ундаа хэтрvvлэн хэ­рэглэсний улмаас …” гэ­сэн оршилтой эхэлдэг. Эрvvл­жvv­жvvлэх байранд биеэ хя­нах чадваргvй болж, энд тэнд агсам согтуу тавьсан хvмvvсийг авч ирдэг. Vvний цаана хичнээн хvн биеэ хя­нах чадваргvй болтол сог­тож байдгийг тааварлах ар­­га­гvй. Тэгэхээр хоногт ямар ч аймшигтай гэмт хэ­рэг хийхэд бэлэн 200 гаруй сог­­туу хvн хєлхєлдєж яв­даг байх нь. Дээр нь баяр ёсло­лын єдрvvдэд ямар ч ал­ла­га хий­хээс буцахгvй болт­лоо согт­сон хvмvvсийн тоо хэд да­хин нэмэгддэг. Ма­найх­ны баяр дуусах биш, сард дор хаяж хоёр тэм­дэг­лэлт vйл яв­дал болно. Vv­нээс болж єдєр бvр хэн нэгэн хv­нийг алж, шатааж, дээ­рэмд­сэн хэ­рэг гарсаар л бай­на. Тэгэ­хээр архи vйлд­вэр­лэгч, им­порт­логч, худалдаа­лагчид мон­гол­чуу­дыг ямар аймшигтай эрсдэл дунд амьдруулж, хичнээн хv­нийг єнчрvvлэн, хэдийг нь торны цаана суулгаж бай­гааг тоочоод барахгvй. Хам­гийн эмгэнэлтэй нь гэмт хэр­гийн гаралт, єсєлтийг нэмэг­дvvлж байгаа архины би­знес эрхлэгчид єдрєєс єдєрт хахаж цадтал баяжиж байхад тvv­нийг авч хэрэглэдэг ир­гэд нь доройтож, гэмт хэрэгт­нvv­дийн ер­тєнцєд хєл тавьсаар бай­гаа юм.

Яг одоо архины vйлд­вэ­рvvдийг хязгаарлахад тє­рийн хар бод­лого vгvй­лэг­дэж байна. Монголд архины компаниудаас их юм алга. Бараг vндэсний vйлдвэрлэл болтлоо єргєжиж. Гурван сая ч хvрэхгvй хvн амтай манайх шиг оронд ийм олон архины vйлд­вэрийн хэрэг байна уу. Vvнд нєгєє л тєрийн бодлого, зохицуулалт шаардлагатай байна. Сvvлийн хэдэн жилд явуул­сан судалгаагаар ма­най улсын нэг иргэнд жилд 22 литр буюу 44 шил архи ногддог гэсэн “цочмоор” тоо гарсан. Энэ судал­гааны дvнг сонсоод монгол­чууд тєдийгvй дэлхий нийт “алмайрсан” гэхэд болно. Гэтэл “водка”-гаар тєсєєлдєг орос ах нарт жилд 15 литр буюу 30 шил цэ­вэр архи ногддог аж. Vvнд цо­чирдсон ОХУ-ын тєр зас­гийн удирдлагууд элдэв хо­­­риг арга хэмжээ авч, тє­­рийн бодлогоор зохицуу­лалт хийхийг хичээж бай­­на. Саяхнаас ОХУ-ын Ерєн­­хийлєгч Д.Медведев ар­хи­­ны эсрэг кампанит аж­лыг эх­­­лvvлжээ. Тэгвэл Франц улс 1992 онд нэг хvнд ногдох архины хэрэглээ 24.6 байсныг тєрєєс эр­ч­имтэй зохицуулалт хийс­ний хvчинд, 15 литр болтол бууруулж чадсан байна. Ха­рин 22 литр архины “норм­той” мон­голчууд дэмий л цо­­чиж, гайхахаас єєр зvйл хий­сэнгvй. Ерєнхийлєгч Ц.Эл­бэг­доржийг эс тооцвол тє­рєєс зохицуулалт хийх гэж хичээсэн ч vгvй. Манай Ерє­н­хийлєгчийн хувьд архинаас татгалзаж, ямар ч тє­рийн ёслолд сvv єргєдєг бахархам сайхан уламжлал тогтоогоод буй. Гэхдээ энэ нь бас л чамлалттай. Д.Мед­ведев архины эсрэг кам­панит ажил эхлvvлээд бай­хад манай Ерєнхийлєгч яагаад ар­хины vйлдвэрvvдийг хааж, борлуулах цэгээ цєєлж болохгvй гэж.

Єнєєдєр архины бизнес Мон­голын хамгийн том зах зээ­лийн нэг болж. Vvнийг дагаад хэн хамгийн баян чинээлэг амьдарч, хєрєнгє мєн­гє хурааж байна вэ? гэ­вэл нєгєє л архины бизнес эрх­­лэгчид. Харин хэн гэмт хэрэгтэн болж, амь нас, бие сэтгэ­лээрээ хохирч, байна вэ? архи­ны бизнесийг дэмжигч, хэрэглэгчид.

Энэ жил тєрєєс сар бvр иргэдэд 21000 тєгрєг ол­гож, тэдний бэлэнчлэх сэт­гэл­гээг идэвхжvvлж, нэг хэсэг хv­мvvсийг халаглуулав. Сард 21000 тєгрєгийн цалин­тай болсон учраас цагийн ажил хийдэг хvн ч олдохоо байж. Энэ мєнгєнєєс хэд нь архинд явж байна вэ гэд­гийг бодолцох хэрэгтэй. Товч­хон­доо хvний хєгжлийн 21000 тєгрєг авлаа, архи уулаа, гэмт хэрэг хийлээ, шоронд ор­лоо. Энэ бол Монголын нэг ир­гэ­ний амьдрал. Яг ийм vйлдлээр шоронгийн хаалга татсан маш олон иргэн бий гэдгийг онцолъё. Тиймээс тєр засаг алдсан нэгнийгээ гэмт хэрэгтэн гэж харааж зvхэ­хээс илvvтэй, гэмт хэ­рэг vйлдэх эхлэлийг нь тавьж єгдєг архины бизнес эрх­лэг­чидтэй тэмцэж, тєрийн зо­хи­цуулалт хийх зайлшгvй шаард­лагатай нvvр тулгараад байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.