Парис хотноо үймээн дэгджээ

15mvatcg6oigcaede3je3530iiФранцын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Жагсаалд оролцогчид Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийх Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэж буй юм. Хөдөлмөрийн сайд өнгөрөгч гуравдугаар сард ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд хуульд шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн хуулийн төсөл санаачилсан юм. Хуульд зааснаар долоо хоногийн ажлын цагийг 60 болгон нэмэх, илүү цагаар ажилласан ч нэмэгдэл олгохгүй, урамшуулал нэмэгдлийн дүнг багасгах зэрэг багтсан нь иргэдийн дургүйцлийн хүргэжээ.

Уг хуулийг эсэргүүцэн Нант, Ренн, Марсель, Парис хотноо жагсаал зохион байгуулагдаж байна. Парис хотноо өчигдөр жагсаал зохион байгуулагдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалд 20 мянган хүн оролцсон бөгөөд тэд цагдаа нарын эсрэг чулуу, шатамхай шингэн зэргийг шиджээ. Жагсаалын үеэр цагдаагийнхан даралттай ус болон цахилгаан бороохой ашиглаж, 20 орчим хүнийг хүчээр баривчилсан байна.

Иргэд уг хуулийг хүчтэй эсэргүүцэж байгаа ч Ерөнхий сайд Манюэль Вальс “Засгийн газар шийдвэрээсээ ухарч няцах бодолгүй байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих