З.Энхболдын хүчээр Д.Одхүү, М.Батчимэгийг “Мөргөв”

14643176075747b6a7441b6М.Батчимэгээр Эрдэнэтээс нэрээ татсан нь Зи даргын дарамтаас болсон гэх бор шувуу нисч эхэллээ. Тойрогт нэр дэвшихээр Эрдэнэтийн АН-ын дарга болж сүүлийн хоёр жилийн турш тэнд ажилласан. Гэвч сүүлийн мөчид тэндээс дэмжлэг авахгүйгээ мэдээд нэрээ татав. Түүнийг намын даргын Шонхор фракцынхан шахжээ. Шалтгаан нь М.Батчимэг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн учраас намын даргын залгуурт тэнцсэнгүй. Эндээс АН-ын нэр дэвшилт дээр фракцуудын зодооноос гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын зөрчил ч явж байна. З.Энхболд АН-ыг Ц.Элбэгдорж, Алтангадас нараас салгаж Эрдэнийн Шонхор таурт нэгтгэх улстөрийг шат дараатай хийж байна. Үр дүнд нь З.Энхболдын дэндүү дотнын анд Д.Одхүү тэндээс нэр дэвших учиртай байж. Энэ талаараа тэрбээр Орхон аймгийн нэгэн телевизээр илэн далангүй яриа өрнүүлж, “Д.Одхүүд тойрог гаргаж өгөхийн тулд намайг намын удирдлагаас шахсан. Шонхор фракцийн 18 хүнийг орон нутагт нэр дэвшүүлж байгаа” гэхчлэн ярьсныг нь уг нэвтрүүлгийг үзсэн зарим сонгогч эрхэм Д.Одхүүгээс онлайнаар асууж лавлаж байгаа харагдана.

Хариуд нь Д.Одхүү “Би Эрдэнэтэд 20 жил улс төрд байгааг хүн бүр мэднэ. Тойрог маань ч байгаа. Тэгэхээр хэн нэгнийг ямар ч ач холбогдолгүй суудлаас шахах сонин биш” гэсэн хачин хариултыг өгөв. “Хачин” гэдгийн учир нь угаас сошиалаар яриа өрнүүлэхэд агуулга нь утга авцалдаагүй болчихдог. Харин үндсэн санааны тухайд ноён Д.Одхүү “Надад тэр бүсгүйн даргын суудал огт сонирхолгүй байсан. Төслөө бүтээх гэж хэдэн сар зүтгэснийг та бүхэн өөрсдөө харж мэдэж байсан”, “Хүмүүсийн үгээр үг хийж хэрүүл тэмцэл болгон түүндээ ажлаа хийж байгаа хүнийг хутгах муухай зан шүү, эрхэм гишүүн ээ” гэсэн байв. Мөн “47 дугаар тойргийг шууд авна гэсэн. Тэгээд өрсөлдөөд олон санал авсан нь авъя гэхээр л өөрөө нэрээ татчихсан. Би өөр хүнтэй өрсөлдөөд авсан” гэсэн хариултыг өгснөөр онлайн яриа өндөрлөсөн юм. Тэгэхээр үнэн хэрэгтээ М.Батчимэг гишүүн “Өрсөлдөөд олон санал авсан нь 47 дугаар тойргийг авна” гэхээр ямархуу жүжиг тоглох вэ, өөрт нь аль “дүр хуваарилагдах” вэ гэдгийг мэдэж байсан учраас нэрээ татсан бололтой.

Намын ҮЗХ-ны хурлаа цаг тухайд нь зарлахгүй байсан нь ч гишүүдийнхээ дургүйцлийг төрүүлж, хожим нь ҮЗХ-ны хурлаа зарласан ч ирц нь бүрдэхгүй байсан зэргээс мэдрэмжтэй лидер бол сургамж авахаар сануулга болохоор үйл явдал олонтаа болсон. Гэвч “гөжүүд дээрээ дүлий” гэгчийн үлгэрээр жишим ч үгүй дарангуйлсаар сонгуулийн халуун өдрүүдтэй золголоо. УИХ дахь эмэгтэй гишүүдээс өөр түүнд дарамтлуулах гишүүн ч улам ховордсоор байна. Наанадаж намынх нь гишүүд Л.Эрдэнэчимэгээс эхлээд ямар нэгэн “үл үзэгдэх гар”-т дийлдэн анхан шатандаа “унаж” байх жишээтэй.

М.Батчимэг гишүүний тухайд л гэхэд бусад эмэгтэй гишүүдийн хамт гар, сэтгэл нийлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зэрэг хүмүүсийн амьдралд хэрэгтэй олон хуулийг баталсан. Эхэндээ бэл бэнчин муутайгаараа сэм дуудуулаад байгаа дуулддаг байсныг нуух юун. Тиймээс ч “Нэг ардчилал” дотроо “нокаут”-д орж байсан удаа цөөнгүйг үгүйсгэх нь юу л бол. Харин энэ удаад Намын дарга нь түүнд “гар сунгаж” сөхрөхөд хүргэв бололтой.

М.МАГВАН


URL:

Сэтгэгдэл бичих