Том Круз үхлээс аврагдаж байжээ

xw_1022991Холливудын жүжигчин Том Круз 2003 онд сүйрсэн “Колумбия” сансрын хөлгөөр нисэх ёстой байжээ. Хэдийгээр бэлтгэл нь бүрэн хангагдсан байсан ч нисэхгүй гэсэн шийдвэрийг эцсийн мөчид гаргасан аж.

Том Круз сансрын нисгэгч болохоор бэлтгэгдэж байсан тухай түүнтэй хамт “3D Сансрын станц” хэмээх кинонд ажилласан найруулагч Тони Майерс ярьсан байна. Харин тэрхүү хөлөг сүйрснээс хойш Крузын сансрын карьер дууссан бололтой.

“Колумбия” сансрын хөлөг 2003 оны хоёрдугаар сарын 1-нд сүйрэн, багийн 7 гишүүн бүгд амь үрэгдсэн билээ. 63 мянган метрийн өндөрт шатсан хөлгийн хэсгүүд шидэгдсэнийг тухайн үед нүдээр үзэгсэд дуранд буулгаж амжсан байна.

Энэ бол Том Крузын гайхалтайгаар амь аврагдаж  байсан ганц тохиолдол биш юм байна. Жишээ нь, өнгөрөгч оны 9-р сард Колумб улсад нэгэн хөнгөн хөдөлгүүрт онгоц сүйрсэн билээ. Уг онгоц Крузын тоглож байсан кинонд оролцож байсан бөгөөд түүн дотор киноны уран бүтээлчид сууж явсан аж.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.