МАН нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэж өглөө

УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө. МАН өнгөрсөн баасан гаригт Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд сойх гишүүдээ тодруулсан билээ. Тэгвэл холбогдох хуульд заасны дагуу морин цагт нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд бүртгүүлж байгаа аж. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ ” МАН хуулийг дээдэлдэг, хэрэгжүүлдэг үлгэр жишээ намын хувьд 76 нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Хуулийн хүрээнд бичиг баримтыг нь эцэслэн бүрдүүлээд СЕХ-нд албан ёсоор бүртгүүлж байна. СЕХ хуульд заасан хугацаанд манай нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. МАН-ын Бага хурал өнгөрсөн баасан гаригт болж, тойрогт сойх гишүүдээ тодруулсан. Тэгвэл МАН-аас дэвшиж байгаа гишүүдийн 40 гаруй хувь нь залуучууд, 40 хүртэлх хувь нь шинэ нэр дэвшигчид байгааг ч энэ үеэр онцолж байлаа. Олон нийтийн зүгээс МАН залуучуудад итгэл хүлээлгэж, хариуцлагатай сонголт хийлээ гэсэн эерэг хандлагууд нэлээд гарч буй.

Ц.Тунгаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих