ЯГ ТҮҮН ШИГ ШОУНЫ МАШ ТОМ НУУЦ ЗАДРАВ

Untitled995356554“Боловсрол” телевиз “Endemol Shine Group”-ийн алдарт “You face sounds familiar” шоу нэвтрүүлгийг “Яг түүн шиг” нэрээр, албан ёсны эрхтэйгээр зохиож байгуулж байгаа билээ. Монголчуудыг байлдан дагуулж, нийт үзэгчдийн 60 хувийг хамруулсан тус шоуны нэгэн нууц зураг өчигдөр алдагдав.
Хөтлөгч Цоомоо оролцогчидтой хамт сельфи хийсэн эл зургийг анх харвал ямар ч нууц зүйлгүй, энгийн л харагдана. Гэвч сайн санавал оролцогчид ийм дүрд хувирсан нэвтрүүлэг одоо болтол гараагүй. Түүнчлэн ирэх дугаарт хүмүүсийн сонгосон дүрүүд ч үүнээс өөр байсан. Тэгэхээр “ирээдүйгээс ирсэн” энэхүү зургийн учир юу вэ?
 ЯГ ТҮҮН ШИГ ШОУНЫ МАШ ТОМ НУУЦ ЗАДРАВ
Ямартай ч энэ зургаас харвал оролцогч Э.Энхзол Рианна, Л.Ган-Эрдэнэ Д.Сосорбарам, Э.Энхболд Их Британийн алдарт дуучин Том Жонесийн дүрд хувирсан бололтой.
Энэхүү зургийг өчигдөр орой хэн нэгэн “Бидэнд тохиолдсон хүндхэн, хөгжилтэй явдлууд” фэйсбүүк группт оруулсан бөгөөд төд удалгүй устгагдсан юм.
Сонирхуулахад, “Яг түүн шиг” шоуны энэ ням гаригийн дугаарт Л.Ган-Эрдэнэ “Харанга”-ын Лхагваа, Б.Амархүү “Хурд”-ын Цогоо, Э.Энхболд Лэди Гага, Б.Маралжингоо дуучин Пинк зэрэг дүрд хувирахаар болсон билээ.
Эх сурвалж: jirgee.mn


URL:

Нэр: sss Огноо: 3 June 2016

эээ чаваас даа юуний чинь шууд нэвтрүүлэг вэ? Цомоо том тэнэгтлээ дээ!!!

Сэтгэгдэл бичих