ОФФИС ДЭЭРХ ЗУНЫ ЗАЛХУУРАЛТАЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ

summer-slumpЖилийн энэ улиралд тохиолддог бүтээмжийн уналттай хэрхэн тэмцэх 3 аргыг санал болгож байна.

Зуны улирал ирж, халуун агаар ирэхтэй хмт яагаад ч юм хүмүүсийн анхаарал суларч, ажлын эрч хүч буурдаг. Танай хамгийн эрч хүчтэй, “од” ажилтнууд хүртэл залхуурах хандлагатай болж, өдрийн цайндаа хэт удаан орох, ажлын үр дүн буурдаг. Хүүхдийн баяраас эхлээд хичээлийн шинэ жил эхлэх хүртэл ихэнх байгууллагуудад энэ үзэгдэл ажиглагддаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

Зун ихэнх хүмүүс их тайван болдог. Та, танай хамтран ажиллагсад, хэрэглэгчид тань бүгд л ээлжийн амралтаа авах, амралтын өдрүүдээ сунган чөлөө авдаг бол оффист ажиллаж байгаа хүмүүс ч бас байхгүй ажилтнуудынхаа ажлыг амжуулах гэж хэрэндээ хичээдэг.

Ажлын байрны температурыг зөв тохируул

Дулааны улиралд ихэнх оффисын барилгууд гадаа орчны халууныг нэвтрүүлэхгүй гэж агааржуулагчаа ажиллуулдаг. Cornell их сургуулийн хийсэн судалгаагаар тасалгааны температур ажилтнуудын бүтээмжинд шууд нөлөөлдөг байна. +25С градуст ажиллаж байгаа ажилтан компьютер дээр шивэх явцдаа алдаа гарах магадлал 25% байдаг бол +20C-т энэ нь 10% болж буурдаг байна.

Тэгэхээр ажлын байраа сауна болголгүйгээр агааржуулагч ажиллуулбал ажлын гарц нэмэгдэж, алдааны магадлал буурдаг байх нь.

Зуны Баасан гаригийн амралтыг нэвтрүүлэх

Бүтээмж буурч, ажил гацаад байгаа үед ажилтнууддаа нэмэлт амралтын өдрийг санал болгож яагаад болохгүй гэж. Gallup-ийн хийсэн судалгаагаар Америкт ажил эрхэлдэг хүмүүсийн 40% нь долоон хоногт 50 цаг ажилладаг байна. Тэдний дунд ажлын ачаалал ихэссэнээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэл, урт хугацаанд ажилласнаар бүтээмж нь буурах тохиолдлууд ажиглагддаг байна.

Тэгэхээр ажилтнууддаа Баасан гаригийг амралт болгон өгөх, үгүйдээ гэхэд Баасан гаригийн тал өдрийг амралт болгох нь үр дүнтэй байж болох юм.

Хөдөлгөөнд оруул

Бүгчим халуун агаар, нойрмог залхуурал, их хэмжээний мөхөөлдөс энэ бүх зуны улирлын нөлөөллүүдийг үгүйсгэх аргагүй. Нэг байрлалдаа өдөржин суух нь эдгээр байдлыг улам бүр дэмждэг.

Ажилтнуудаа ажлын байршилаа өөрчлөх, зарим нь ажлаа сольж хийх байдлаар хөдөлгөөд үз. Бяцхан өөрчлөлт бүтээмжийн очийг хаяж, ажилтнуудыг сэргээх боломжтой.

Түүнээс гадна ажлын өдрийг төрөл бүрийн ажил хийж үзэж болно. Үдээс өмнө богино хугацааны иога хийснээр үдээс хойшхи ажлын эрч хүчийг нэмэгдүүлнэ. Хүмүүсийг босгож, хөдөлгөж л байвал тэдний бодисын солилцоо нэмэгдэж, оюун ухаан сэргэж, бүтээлч байдал нь ундарна.

Зуны улирал дахь ийм олон залхуурлыг бий болгох хүчин зүйлс дунд ажилтнуудын бүтээмж буурах нь гайхах зүйл биш. Харин бидний өгч буй дээрх зөвлөгөөнүүдийг туршин үзэж, зуны залхууралтай тэмцээд үзээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих